Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа “1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Киргиз дэх АНУ-ын ЭСЯ-нд цагаан нунтагтай захидал иржээ
Киргиз улс дахь АНУ-ын ЭСЯ-нд сэжиг бүхий цагаан нунтагтай дугтуй ирлээ гэж дипломат албаны хэвлэлийн алба мэдээлжээ. Өчигдөр өглөө тус ЭСЯ-ныхан бүгд ажил дээрээ байхад нь тус захидал ирсэн байна. ЭСЯ-ныхан уг захидал ямар хаягтай, Киргизийнх үү, эсвэл олон улсын хаягтай байсан уу гэдгийг мэдээлээгүй байна. “Уг бодис химийн аюултай бодис эсэхийг тогтоохоор ажиллаж байна” гэж АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгч мэдэгджээ.
Сүүлийн жилүүдэд цагаан нунтаг бүхий захидал илгээмж улстөрчдөд ирэх явдал хэд хэдэн удаа гараад байгаа юм. Энэ оны дөрөвдүгээр сард гэхэд л АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, сенатч Рожер Уиккер, Миссипи мужийн шүүгч Сэди Холланд нарт  хаягласан ийм захидал ирж байлаа.  Тавдугаар сард Нью-Йорк хотын дарга Майкл Блумбергт ийм захидал ирсэн дотор рицин гэдэг хор байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан