Чөлөөт тэшилтийн төрөлд ОУХМ Э.Ариунтунгалаг 111 тамирчнаас 83 дугаар байр эзэллээ
“ОЛИМПЫН ӨВӨӨ”-Д ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ТЭМДЭГ ХҮРТЭЭНЭ
“Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж материал ирүүллээ
БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН 2025 ОНЫ ШИЛДЭГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧААР УРИАНХАЙ ТУУЛЬЧ НАЦАГИЙН ДАМДИНДОРЖ ШАЛГАРЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 128.0 МЯНГАН ТОНН НҮҮРСИЙГ 12.2 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮНТЭЙГЭЭР АРИЛЖААЛЛАА
Ачаалалтай 60 байршилд хөдөлгөөн зохицуулалт хийх хүч нэмэгдүүлэн ажиллаж байна
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил ирэх сарын 15-наас эхэлнэ
ЗГ: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулна
Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
79-тэй өвгөн 82-той эмгэнээ цахилгааны төлбөрөөс болж хөнөөжээ
Англид тэтгэвэрийн хоёр хөгшин цахилгааны төлбөрөөс болж муудалцан, 79 настай өвгөн нь 82-той эмгэнээ зодож хөнөөсөн хэрэг гарчээ. Жил гаруйн өмнө гарсан эл хэргийн шүүх хурал өчигдөр болж хэрэгтэн таван жилийн ял оноосон байна. Шүүгч шийдвэрээ танилцуулахаас өмнө “Энэ өндөр насанд тань шүүх танхимд таныг харах эмгэнэлтэй байна. Гэвч олон арван жил ханилсан эхнэр тань таны гарт амиа алдсан нь бүр эмгэнэлтэй байна. 83 настай, өөрийгөө хамгаалах чадваргүй эмзэг дорой эмэгтэйд зэрлэгээр халдаж хөнөөсөн хэргийн чинь төлөө шоронд илгээхээс өөр аргагүй юм” гэжээ.
Хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан бөгөөд тэр үед хатагтай Бэйли халаалтаа залгасан нь өвгөнийхөө уурыг хүргэж “Хүйтрэх болоогүй байхад халаалт залгаж, мөнгө үрлээ” гэсэн шалтгаанаар 20 гаруй удаа толгой хүзүү рүү цохиж зоджээ. Нас өндөр эмэгтэй тэр дороо нас барсан бөгөөд өвгөн хэргээ нуух гэж оролдоод эхлээд хөршүүддээ баригдаж, сүүлд цагдаад үнэнээ мэдүүлсэн байна. Ер нь, гэрийн эзэн Бэйли хахир хатуу зантай, халамжгүй нэгэн байсан гэнэ. Хөршүүдийнх нь ярьж байгаагаар хатагтай Бэйли нурууны өвчтэй байсан ч нөхөр нь анхаарал халамж тавьдаггүй, заримдаа эмгэний нүүр нь хөхөрсөн явж байдаг байсан гэнэ. Хэргийг шалгах явцад өвгөнд сэтгэцийн өвчний анхан шатны шинж тэмдэг илэрсэн ч шүүхээс түүнд ял оноожээ.
Бэйлигийнхэн тэтгэвэрийн хөгшид болохоор тогтмол орлогогүй хэдий ч үл хөдлөх хөрөнгө, байшин нь хөөрхөн үнэ хүрэхээр эд байсны дээр хэдэн арван мянган фунтийн үнэтэй хувьцаа эзэмшиж, банкиндаа 68 мянган фунтийн хадгаламжтай байсан гэнэ. Гэвч энэ өндөр насандаа эд мөнгөний шуналдаа автаж, эхнэрээ хөнөөсөн өвгөнд хуулийн дагуу гэсгээл хүртээлээ. Тэд үр хүүхэдгүй, хоёулхнаа амьдардаг байжээ.

Англид тэтгэвэрийн хоёр хөгшин цахилгааны төлбөрөөс болж муудалцан, 79 настай өвгөн нь 82-той эмгэнээ зодож хөнөөсөн хэрэг гарчээ. Жил гаруйн өмнө гарсан эл хэргийн шүүх хурал өчигдөр болж хэрэгтэн таван жилийн ял оноосон байна. Шүүгч шийдвэрээ танилцуулахаас өмнө “Энэ өндөр насанд тань шүүх танхимд таныг харах эмгэнэлтэй байна. Гэвч олон арван жил ханилсан эхнэр тань таны гарт амиа алдсан нь бүр эмгэнэлтэй байна. 83 настай, өөрийгөө хамгаалах чадваргүй эмзэг дорой эмэгтэйд зэрлэгээр халдаж хөнөөсөн хэргийн чинь төлөө шоронд илгээхээс өөр аргагүй юм” гэжээ. Хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан бөгөөд тэр үед хатагтай Бэйли халаалтаа залгасан нь өвгөнийхөө уурыг хүргэж “Хүйтрэх болоогүй байхад халаалт залгаж, мөнгө үрлээ” гэсэн шалтгаанаар 20 гаруй удаа толгой хүзүү рүү цохиж зоджээ. Нас өндөр эмэгтэй тэр дороо нас барсан бөгөөд өвгөн хэргээ нуух гэж оролдоод эхлээд хөршүүддээ баригдаж, сүүлд цагдаад үнэнээ мэдүүлсэн байна. Ер нь, гэрийн эзэн Бэйли хахир хатуу зантай, халамжгүй нэгэн байсан гэнэ. Хөршүүдийнх нь ярьж байгаагаар хатагтай Бэйли нурууны өвчтэй байсан ч нөхөр нь анхаарал халамж тавьдаггүй, заримдаа эмгэний нүүр нь хөхөрсөн явж байдаг байсан гэнэ. Хэргийг шалгах явцад өвгөнд сэтгэцийн өвчний анхан шатны шинж тэмдэг илэрсэн ч шүүхээс түүнд ял оноожээ.
Бэйлигийнхэн тэтгэвэрийн хөгшид болохоор тогтмол орлогогүй хэдий ч үл хөдлөх хөрөнгө, байшин нь хөөрхөн үнэ хүрэхээр эд байсны дээр хэдэн арван мянган фунтийн үнэтэй хувьцаа эзэмшиж, банкиндаа 68 мянган фунтийн хадгаламжтай байсан гэнэ. Гэвч энэ өндөр насандаа эд мөнгөний шуналдаа автаж, эхнэрээ хөнөөсөн өвгөнд хуулийн дагуу гэсгээл хүртээлээ. Тэд үр хүүхэдгүй, хоёулхнаа амьдардаг байжээ.

0 Сэтгэгдэл
уншигч
Үгүй мөн сонин юмаа хүний араншин гэж Үхэхийн хооронд цахилгааны мөнгө хэмнэж өөрийгөө болоод эмгэнээ зовоож байдаг.
2017.11.03






















