С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
"Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
“1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Дэлхийн хамгийн завгүй боомт
Чингэлгүүдийг жижиг шоо мэт өрж тавьсан энэ аварга том боомт бол дэлхийн хамгийн өндөр ачаалалтай Шанхайн боомт юм. Хөлбөмбөгийн 470 талбайг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй энэ боомтоор жилдээ 32 сая чингэлэг орж, гардаг бөгөөд 736 сая тонн ачаа зөөх дамжлага болдог байна. Уг боомтын хүчин чадал 2004 онд л гэхэд жилд 14 сая чингэлэг хүлээн авахаар байсан бол өнгөрсөн жилээс 32 сая болж хоёр дахин нэмэгджээ. Хятад улс худалдааны хэмжээ, цар хүрээгээр өнгөрсөн онд АНУ-ыг гүйцэж, дэлхийд тэргүүлсэн шалтгааныг эндээс ядах юмгүй олж харна. Энэ их худалдаа эргэлтийн хүчээр Хятадын экспорт, импорт 2012 онд 3,87 триллион ам.доллар хүрсэн билээ.
Шанхайн худалдаа, боомтын үйл ажиллагаа 1949 оноос Хятадын удирдлагад орсны дараа хэсэг доголдож, буурсан ч 1991 онд хийсэн эдийн засгийн реформын хүчээр дорхноо сэргэж, дэлхийн хамгийн том боомтуудын нэг болсон юм.




Чингэлгүүдийг жижиг шоо мэт өрж тавьсан энэ аварга том боомт бол дэлхийн хамгийн өндөр ачаалалтай Шанхайн боомт юм. Хөлбөмбөгийн 470 талбайг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй энэ боомтоор жилдээ 32 сая чингэлэг орж, гардаг бөгөөд 736 сая тонн ачаа зөөх дамжлага болдог байна. Уг боомтын хүчин чадал 2004 онд л гэхэд жилд 14 сая чингэлэг хүлээн авахаар байсан бол өнгөрсөн жилээс 32 сая болж хоёр дахин нэмэгджээ. Хятад улс худалдааны хэмжээ, цар хүрээгээр өнгөрсөн онд АНУ-ыг гүйцэж, дэлхийд тэргүүлсэн шалтгааныг эндээс ядах юмгүй олж харна. Энэ их худалдаа эргэлтийн хүчээр Хятадын экспорт, импорт 2012 онд 3,87 триллион ам.доллар хүрсэн билээ. Шанхайн худалдаа, боомтын үйл ажиллагаа 1949 оноос Хятадын удирдлагад орсны дараа хэсэг доголдож, буурсан ч 1991 онд хийсэн эдийн засгийн реформын хүчээр дорхноо сэргэж, дэлхийн хамгийн том боомтуудын нэг болсон юм.




0 Сэтгэгдэл
























