С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
"Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
“1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Гурван жил олзонд байсан францчуудыг сулласан байна
Гурван жилийн өмнө Нигерийн хойд нутагт алан хядагчдад барьцаалагдсан францын дөрвөн иргэнийг сулласан байна. Энэ тухай Словакт албан ёсны айлчлал хийж буй Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдлээ. Барьцаалагдсан дөрвөн хүнийг алан хядагчид суллана гэх магадлал тун бага байсан юм. Иймд тэднийг суллахад туслалцаа үзүүлсэн Нигерийн эрх баригчдад Олланд талархал илэрхийлжээ. Барьцаанаас суллагдсан хүмүүсийг авчрахаар Францын Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яамны тэргүүн нар Нигер улсын нийслэл Ниамейд иржээ. Францын Гадаад хэргийн сайд нь олзны хүмүүсийг суллуулахын тулд ямар ч мөнгө төлөөгүй гэдгээ онцолсон байна.
Суллагдсан францчууд “Арева” компанийн мэдлийн ураны Арлит уурхайд ажиллаж байсан мэргэжилтнүүд бөгөөд 2010 оны есдүгээр сард хулгайлагджээ. “Исламын Магриб дахь Аль Кайда” нэртэй бүлэглэлийн алан хядагчид энэ хэрэгт холбоотой бөгөөд тэдний гарт францын өөр хэд хэдэн иргэн байгаа аж.
Гурван жилийн өмнө Нигерийн хойд нутагт алан хядагчдад барьцаалагдсан францын дөрвөн иргэнийг сулласан байна. Энэ тухай Словакт албан ёсны айлчлал хийж буй Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдлээ. Барьцаалагдсан дөрвөн хүнийг алан хядагчид суллана гэх магадлал тун бага байсан юм. Иймд тэднийг суллахад туслалцаа үзүүлсэн Нигерийн эрх баригчдад Олланд талархал илэрхийлжээ. Барьцаанаас суллагдсан хүмүүсийг авчрахаар Францын Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яамны тэргүүн нар Нигер улсын нийслэл Ниамейд иржээ. Францын Гадаад хэргийн сайд нь олзны хүмүүсийг суллуулахын тулд ямар ч мөнгө төлөөгүй гэдгээ онцолсон байна.Суллагдсан францчууд “Арева” компанийн мэдлийн ураны Арлит уурхайд ажиллаж байсан мэргэжилтнүүд бөгөөд 2010 оны есдүгээр сард хулгайлагджээ. “Исламын Магриб дахь Аль Кайда” нэртэй бүлэглэлийн алан хядагчид энэ хэрэгт холбоотой бөгөөд тэдний гарт францын өөр хэд хэдэн иргэн байгаа аж.
0 Сэтгэгдэл
























