Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа “1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Чононоос хамгаалсан автобусны зогсоол
АНУ-ын Нью Мехико мужийн хөдөөгийн зарим хотод саарал чононоос хамгаалах зорилгоор хаалт бүхий автобусны зогсоолтой болжээ. Хэдийгээр энэ зогсоолд  тийм ч таатай санагдахааргүй боловч аюулгүй байдлын үүднээс оршин суугчдыг хамгаалах хамгийн зөв гарц бол энэ гэж хотын удирдлага үзэж байна. Гэхдээ  саарал чоно үнэхээр нутгийн оршин суугчдын амгалан тайван байдалд заналхийлж байна уу гэдэг эргэлзээтэй хэмээн байгаль орчны идэвхтнүүд энэ арга хэмжээг эсэргүүцэж байна. Учир нь, сүүлийн 40 жилийн хугацаанд саарал чоно хүн рүү халдсан тохиолдол ганц ч гараагүй, маш цөөн тохиолдолд мал амьтан руу халдсан байдаг нь гэрийн тэжээвэр нохойныхоос цөөн байгааг тэд онцолжээ. Ийм байхад саарал чононы талаар олон нийтэд буруу ойлголт төрүүлж, аюултай амьтан мэт сэтгэгдэл төрүүлж болохгүй хэмээн тэд эсэргүүцэж байгаа юм. Гэвч хотын оршин суугчид ийм автобусны зогсоолтой байх нь зөв гэж үзэж байна. Учир нь, энэ оны эхээр автобус хүлээж зогссон ээж хүү хоёрын ойролцоо чоно дөхөж ирсэн явдал гарчээ. Хэдийгээр чоно тэдэн рүү дайраагүй ч маш аюултай эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн хэмээн гэрчүүд ярьж байна.

Зураг дээрх Мексикийн саарал чононы тоо толгой сүүлийн жилүүдэд огцом цөөрч, устах аюулд хүрээд байгаа бөгөөд Нью-Мехико, Аризона мужид 75 л үлдсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан