Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа “1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Гитлерийн химийн зэвсэг олджээ
Германы төв нутагт оршдог Лойна  хотын иргэдийг хууль сахиулагчид, цэргийнхэн нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн байна. Эндээс химийн зэвсгийн асар том агуулах олдсон нь ингэхэд  хүргэжээ. Газар дээр нь ирсэн цэргийн мэргэжлийн хүмүүс энд байгаа, хүний эрүүл мэндэд аюултай энэ химийн зэвсэг нь Гитлерийн армийн хадгалсан зэвсэг гэж үзсэн байна.

Уг нь 14 мянга орчим оршин суугчтай энэ хотод германий химийн томоохон үйлдвэрийн нэг "Leunawerke" үйлдвэр байдаг юм байна.

Үүнтэй зэрэгцээд германы дорнод нутгийн Магдебург хотоос дэлхийн хоёрдугаар дайны үеийн, 500 орчим кг жинтэй, дэлбэрээгүй бөмбөг олдсоноос 10 гаруй мянган хүнийг нүүлгэн шилжүүлж бөмбөгийг аюулгүй болгох ажил хэдхэн хоногийн өмнө гарчээ.

Түүхчдийн үзэж байгаагаар Германчууд дэлхийн хоёрдугаар дайны үед ойролцоогоор 2 сая орчим бөмбөг хаясны 20 хувь нь дэлбэрээгүй, хаа нэгтээ байж байгаа гэдэг байна.

ОХУ-ын архивын мэдээгээр бол Гитлер 1942 онд ЗХУ-ын эсрэг химийн зэвсэг хэрэглэх гэж байсан ч улаан арми сөрөг давшилтад орсон нь садаа болсон байна. Хэдийгээр тэр үед олон улсын хэлэлцээрээр химийн зэвсэг хэрэглэхийг хориглосон байсан ч Гитлер үүнээс буцахгүй төлөвлөгөө гаргасан байсныг зөвлөлт, английн тагнуулчид илрүүлэн саатуулсан гэдэг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан