С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
"Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
“1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Эрэгтэй, эмэгтэй ба “Х” хүйс
Герман улс хүүхдийн төрсний гэрчилгээ дээр эрэгтэй, эмэгтэйгээс гадна “X” буюу хүйс нь тодорхойгүй гэж бичихийг зөвшөөрсөн Европын анхны орон боллоо. Өмнө нь, Австралид мөн ийм тэмдэглэгээг гэрчилгээн дээр хийж болно хэмээн зөвшөөрсөн юм.
Төрөлхийн хоёр хүйстэй буюу манин төрсөн хүүхдийг аль хүйс нь давамгай гэдгийг эцэг эхчүүд нь шийдэж чадахгүй, эргэлзэж байгаа нөхцөлд “X” хэмээн тэмдэглүүлж болох гэнэ. Дотоод хэргийн яамнаас энэ тухай албан ёсоор мэдэгдэхдээ М нь эрэгтэй, F нь эмэгтэй, харин X нь аль нэг хүйсэнд хамаарахгүй, тодорхойгүй гэсэн утгыг заана гэдгийг хуулиар тогтоож өгчээ. Тоо баримтаар бол Германд жилдээ 150-иас цөөнгүй манин хүүхэд төрдөг бөгөөд одоогоор эрэгтэй, эмэгтэйн аль хүйсээр нь албан ёсны бичиг баримт дээр тэмдэглүүлэхдээ эргэлздэг 8-10 мянган хүн байдаг гэнэ.
Ийнхүү “гуравдагч хүйс”-ийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн нь манин хүмүүсийн эрхийг хүндэтгэж буй хэрэг боловч энэ нь эргээд гэр бүлийн хуультайгаа зөрчилдөнө гэдгийг хуульчид сануулж байна.
Шинжлэх ухааны тоо баримтаар бол 1500-2000 төрөлт тутамд нэг ийм хүүхэд төрдөг гэнэ.
Герман улс хүүхдийн төрсний гэрчилгээ дээр эрэгтэй, эмэгтэйгээс гадна “X” буюу хүйс нь тодорхойгүй гэж бичихийг зөвшөөрсөн Европын анхны орон боллоо. Өмнө нь, Австралид мөн ийм тэмдэглэгээг гэрчилгээн дээр хийж болно хэмээн зөвшөөрсөн юм. Төрөлхийн хоёр хүйстэй буюу манин төрсөн хүүхдийг аль хүйс нь давамгай гэдгийг эцэг эхчүүд нь шийдэж чадахгүй, эргэлзэж байгаа нөхцөлд “X” хэмээн тэмдэглүүлж болох гэнэ. Дотоод хэргийн яамнаас энэ тухай албан ёсоор мэдэгдэхдээ М нь эрэгтэй, F нь эмэгтэй, харин X нь аль нэг хүйсэнд хамаарахгүй, тодорхойгүй гэсэн утгыг заана гэдгийг хуулиар тогтоож өгчээ. Тоо баримтаар бол Германд жилдээ 150-иас цөөнгүй манин хүүхэд төрдөг бөгөөд одоогоор эрэгтэй, эмэгтэйн аль хүйсээр нь албан ёсны бичиг баримт дээр тэмдэглүүлэхдээ эргэлздэг 8-10 мянган хүн байдаг гэнэ.
Ийнхүү “гуравдагч хүйс”-ийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн нь манин хүмүүсийн эрхийг хүндэтгэж буй хэрэг боловч энэ нь эргээд гэр бүлийн хуультайгаа зөрчилдөнө гэдгийг хуульчид сануулж байна.
Шинжлэх ухааны тоо баримтаар бол 1500-2000 төрөлт тутамд нэг ийм хүүхэд төрдөг гэнэ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























