Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа “1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Амиа хорлохыг хүссэн этгээд нисэх буудалд гал нээв
Лос Анжелесын олон улсын нисэх буудалд буудалцаан болж, нисэх буудлын нэг ажилтан амиа алдаж, гурван хүн шархадсан явдал гарлаа. Нисэх буудалд байсан хүмүүсийг балмагдуулж сандаргасан энэ явдлыг үйлдсэн этгээд нь тус хотын оршин суугч 23 настай Пол Энтони Циансиа байжээ. Тэрээр нисэх буудалын гуравдугаар  терминалд ганцаараа орж ирээд цүнхнээс буу гаргаад шууд л гал нээж эхэлсэн гэнэ. Тэр бүр хилийн хянан шалгах хэсэг рүү дөхөж, үргэлжлүүлэн буудсаар байжээ. Энэ үед Тээврийн аюулгүй байдлын удирдлагын нэг ажилтан амь насаа алдаж, гурван хүн шархджээ. Буун дуун сонсч сандарч мэгдсэн зорчигчид гарц руу бөөнөөрөө гүйлдсэн ч хэсэг хугацаанд хаалга онгойхгүй тэдний айлгажээ.

Бараг 200 гаруй хүн хаалганд нэгэн зэрэг овооролдох үед цөөнгүй хүн бэртэж гэмтсэн байна. Зорчигчдыг ингэж сандарч тэвдэж байх хооронд нисэх буудлын цагдаагийнхан гэмт хэрэгтэн рүү хариу гал нээн, түүнийг шархдуулаад баривчилжээ. Гэмт хэрэгтэн 100 гаруй сум нөөцөлсөн байсан тул цагдаагийнхан түүнийг бүр их аюул тарихаас нь өмнө зогсоож чадсан нь сайн хэрэг гэлцэж байна. Түүний талаарх мэдээлэл тийм ч их биш байгаа ч тэрээр хамгийн сүүлд гэрийнхэнтэйгээ холбоо барихдаа амиа хорлоно хэмээн хэлж байжээ. Гэхдээ түүнийг хамгийн сүүлд харсан өрөөнийх нь хамтрагчид Пол Циансиад сэжигтэй гэхээр зүйл ажиглагдаагүй хэмээн ярьжээ.
АНУ-ын гурав дахь том нисэх буудалд гарсан эл явдлаас шалтгаан  746 нислэгийн хуваарь өөрчлөгдөж, 46 нислэг чиглэлээ өөрчилсөн байна. Одоогоор гуравдугаар терминалыг хааж, хэргийн газрын үзлэгийг үргэлжлүүлж байгаа аж.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан