“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
“Алтан өндөг дарсан” Бээжин нугас
Бээжин шарсан нугасаараа алдартай Хятадад ёстой л алтан өндөг дарсан мэт ашигтай нугас бий болоод байна. Таван сарын өмнөөс Хонконг, Тайвань, Бээжингийн хүний хөл хөдөлгөөн ихтэй газар харагдах болсон аварга том шар нугасыг үзэж харах гэсэн жуулчдын тоо сүүлийн саруудад хэдэн саяар тоологдох болжээ. Бээжингийн зуны ордон, Гарден Экспогийн хажуу дахь 18 метр өндөр аварга нугасыг харахаар зөвхөн сүүлийн 52 өдрийн дотор гурван сая хүн ирсэн байна. Энэ их хөл хөдөлгөөн эдийн засгийн ямар үр ашиг авчирсныг хараахан тооцоолоогүй ч “алтан нугас” хавь орчныхоо дэлгүүр, үйлчилгээний газар, бэлэг дурсгалын газруудын ашиг орлогыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлжээ. Зөвхөн Бээжингийн худалдаачдад гэхэд 200 сая юань буюу 33 сая ам.долларын орлого оруулсан бол аварга нугасыг харах гэсэн хүмүүс далимаар нь Зуны ордонг үзэцгээсэн нь тус ордонд зочлогчдын тоог өнгөрсөн оныхоос даруй 30 хувиар өсгөж, хоёр саяд хүргэжээ.
Бяцхан хүүхдүүдийн усанд орохдоо нааддаг бяцхан нугас ийм их ашиг авчирна гэж хэн санах билээ. Ямартай ч хятадууд том шар нугасыг бүтээсэн Голландын уран бүтээлч Хофманд талархаж явах ёстой болж байна.
Бяцхан хүүхдүүдийн усанд орохдоо нааддаг бяцхан нугас ийм их ашиг авчирна гэж хэн санах билээ. Ямартай ч хятадууд том шар нугасыг бүтээсэн Голландын уран бүтээлч Хофманд талархаж явах ёстой болж байна.
0 Сэтгэгдэл
























