Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ИРГЭД САРД 7.1 ТЭРБУМЫН ХҮҮ ТӨЛДӨГ
Орон сууцны урт хугацааны зээлийн хөтөлбөр дөрөв дэх сардаа хэрэгжиж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 27081 иргэн жилийн найман хувийн хүүтэй зээлд хамрагдаж амжжээ. Тодруулбал, өмнө олгосон ипотекийн зээлтэй иргэдээс 796.7 тэрбум төгрөгийн зээл дахин санхүүжүүлэх хүсэлт арилжааны банкуудад ирсэн байна. Үүнээс 467.7 тэрбум төгрөгийн зээл буюу 58.7 хувь нь шаардлага хангаж, дахин санхүүжилтэд хамрагдсан аж. Харин шинээр зээл авах хүсэлтэй иргэдээс нийт 686.2 тэрбум төгрөгийн санал ирсэн гэнэ.
Үүний 606.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хүсэлт буюу 88.3 хувийг зөвшөөрч, ипотекийн зээлд хамруулжээ. Зээл хэрэгжсэн 111 хоногийн хугацаанд нийт 1.3 их наяд төгрөгийн зээл олгоод байгаа юм. Эдгээр нь 27081 ширхэг үл хөдлөх хөрөнгө буюу орон сууц барьцаалан үргэлжилж буй. Зээлд гаргасан дээрх мөнгөнөөс жилд 85.9 тэрбум төгрөг зөвхөн хүүнд тооцож төвлөрүүлэх гэнэ. Энэ нь сар бүр 7.1 тэрбум төгрөгийн хүү хуримтлуулж байгаа гэсэн үг. Гэвч “Ипотекийн тогтвортой тогтолцоо бүрдүүлэх хөтөлбөр” цаашид үргэлжлэхийн хэрээр дээрх тоо хэмжээ улам нэмэгдэнэ.
Зөвхөн иргэний үнэмлэх, Авто машиныхаа гэрчилгээтэйгээ ирээд машин байрьцаалсан зээлээ аваарай. Утас 88114836 Жич: Үйлчилгээний шимтгэлгүй, маншинаа унаад явж болно.
Орон сууцны урт хугацааны зээлийн хөтөлбөр дөрөв дэх сардаа хэрэгжиж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 27081 иргэн жилийн найман хувийн хүүтэй зээлд хамрагдаж амжжээ. Тодруулбал, өмнө олгосон ипотекийн зээлтэй иргэдээс 796.7 тэрбум төгрөгийн зээл дахин санхүүжүүлэх хүсэлт арилжааны банкуудад ирсэн байна. Үүнээс 467.7 тэрбум төгрөгийн зээл буюу 58.7 хувь нь шаардлага хангаж, дахин санхүүжилтэд хамрагдсан аж. Харин шинээр зээл авах хүсэлтэй иргэдээс нийт 686.2 тэрбум төгрөгийн санал ирсэн гэнэ. Үүний 606.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хүсэлт буюу 88.3 хувийг зөвшөөрч, ипотекийн зээлд хамруулжээ. Зээл хэрэгжсэн 111 хоногийн хугацаанд нийт 1.3 их наяд төгрөгийн зээл олгоод байгаа юм. Эдгээр нь 27081 ширхэг үл хөдлөх хөрөнгө буюу орон сууц барьцаалан үргэлжилж буй. Зээлд гаргасан дээрх мөнгөнөөс жилд 85.9 тэрбум төгрөг зөвхөн хүүнд тооцож төвлөрүүлэх гэнэ. Энэ нь сар бүр 7.1 тэрбум төгрөгийн хүү хуримтлуулж байгаа гэсэн үг. Гэвч “Ипотекийн тогтвортой тогтолцоо бүрдүүлэх хөтөлбөр” цаашид үргэлжлэхийн хэрээр дээрх тоо хэмжээ улам нэмэгдэнэ.
0 Сэтгэгдэл
2013.11.16
























