Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа “1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Твиттерийн хувьцаа 73 хувиар өсч, боссууд нь саятан болов
Твиттерийн хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн биржид арилжаалагдсан эхний өдрөө 73 хувиар өсч, 44,90 ам.долларт хүрэв. Твиттер компани 70 сая хувьцаа худалдаанд гаргахдаа нэг бүрийнх нь үнийг 26 ам.доллараар тогтоосон юм. Харин арилжаа эхэлмэгц хувьцаа хэдхэн хормын дотор өссөөр бүр 50 ам.долларт хүрсэн  боловч эцэстээ 44 ам.долларын ханштайгаар хаасан байна. Энэ нь өнгөрсөн онд хувьцаагаа өндөр үнээр гаргасны дараа унаж, одоо л анх зарласан үнээ давж буй “Facebook”-ийн жишээтэй харьцуулахын аргагүй сайн үзүүлэлт юм. Facebook-ийн хувьцааг жилийн өмнө 1000 ам.доллараар худалдан авсан бол тэр мөнгө одоо л 1269 ам.доллар болж өсч байгаа юм.

Хувьцаа нь өссөнөөр 31 тэрбум ам.долларын үнэ цэнэтэй болсон Твиттер компанийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчид ч хоромхон хугацаанд өндөр ашиг оллоо. Тухайлбал Твиттер сүлжээг үүсгэн байгуулагчдын нэг Жэк Дорси гэхэд нэг өдрийн дотор 865 сая ам.долларын эзэн болж амжив.
Гэхдээ энэ мэдээнд баярласан хүмүүс зөвхөн Твиттерийн боссууд байсангүй. Тус компанийн ажилтнууд ч Сан Франциско дахь төв байрандаа амжилтаа тэмдэглэжээ.

Долоон жилийн хугацаанд 230 сая хэрэглэгчтэй болсон Твиттер компани хараахан өндөр ашиг хүртэж чадахгүй байгаа юм. Тэд өмнөх улиралд 64,6 сая ам.долларын алдагдал хүлээсэн юм. 





0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан