С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
"Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
“1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Арабын ертөнцөд эмэгтэйчүүдэд хамгийн халгаатай улс бол Египет
Олон улсын хүйсийн тэгш эрхийн “Thomson Reuters Foundation” судалгааны байгууллагын шинжээчид арабын ертөнцөд эмэгтэйчүүдэд хамгийн халгаатай улсаар Египетийг нэрлэсэн бол эмэгтэйчүүдийг хамгийн их дээдэлдэг орон Коморын арлууд гэжээ.
Тус байгууллагын шинжээчид нийт 22 орны эмэгтэйчүүдийн байдлыг судалж үзээд хүчирхийлэл, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, хөдөлмөр эрхлэх боломж, боловсрол олж авах, өмч хөрөнгө эзэмших нөхцөл зэргийг хамруулан үзжээ.
Энэ бүхнээс үзэхэд Египетэд өрнөөд байгаа улстөрийн хямралын нөлөөгөөр энд аль ч талаараа эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж, хүчирхийлэлд улам их өртдөг болжээ. “Арабын хувьсгал”-ын нөлөөгөөр арабын ертөнцөд эмэгтэйчүүдийн эрхийн талаар нааштай байдал харагдаад байгаа ч Египетэд л урьдынхаараа хатуу хууль үйлчилж байгаа гэнэ. Үүнээс гадна Ирак, Саудын Араб, Сири улсад мөн л ялгаагүй хүнд байгааг тэмдэглэсэн байна. Иракт л гэхэд эмэгтэйчүүд Саддам Хуссейны дэглэмийн үеэс ч дор амьдарч байгааг судлаачид хэлж байна. Саудын Арабт бол эмэгтэйчүүдийн эрхийг дээдлэх талаар эрх баригчид бага боловч алхам хийж байгаа ч эмэгтэйчүүд өөрсдийгөө хоёрдугаар зэрэгт тавьдаг нь хэвээр байгаа гэнэ. Сирид бол удаан хугацаагаар үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөн, лалын хатуу хуулиас болоод эмэгтэйчүүдийн эрх бүр уланд гишгэгджээ. Харин Аравын хойгт Коморын арлууд, Кувейт, Оманыг эмэгтэйчүүдийн эрхийг дээдлэх талаар хамгийн сайн улс гэсэн байна.
Олон улсын хүйсийн тэгш эрхийн “Thomson Reuters Foundation” судалгааны байгууллагын шинжээчид арабын ертөнцөд эмэгтэйчүүдэд хамгийн халгаатай улсаар Египетийг нэрлэсэн бол эмэгтэйчүүдийг хамгийн их дээдэлдэг орон Коморын арлууд гэжээ. Тус байгууллагын шинжээчид нийт 22 орны эмэгтэйчүүдийн байдлыг судалж үзээд хүчирхийлэл, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, хөдөлмөр эрхлэх боломж, боловсрол олж авах, өмч хөрөнгө эзэмших нөхцөл зэргийг хамруулан үзжээ.

0 Сэтгэгдэл