С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
"Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
“1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Торонто хотын захирагчийн дуусдаггүй паян
Торонто хотын захирагч Роб Фордын паян ойрын хугацаанд лав дуусахгүй нь бололтой. Эхлээд архи уугаагаагүй, дараа нь хар тамхи хэрэглээгүй, одоо бол эмэгтэй ажилтнаа бэлгийн дарамтад оруулаагүй хэмээн ээлж дараалан хийсэн мэдэгдэл болгон нь баримтаар няцаагдаж байгаа захирагч хамгийн сүүлд өөрийгөө хамгаалахын тулд “гэртээ хангалттай секс хийдэг” гэж хүртэл олон нийтийн өмнө мэдэгдэж үзэв.
Одоогийн байдлаар архи, хар тамхи хэрэглэж, согтуу үеэд нэгэн эрэгтэйн аминд хүрнэ гэж заналхийлсэн нь дүрс бичлэг бүхий баримтаар нотлогдоод байгаа захирагч эхнэртэйгээ хамт телевизийн камерын өмнө зогсч, мэдэгдэл хийлээ. Энэ үеэр тэрээр өмнөх алдааныхаа төлөө уучлал хүссэн ч эмэгтэй ажилтнаа дотно харилцаанд орохыг шаардсан гэх яриаг үгүйсгэжээ. Тэрээр энэ мэдэгдлээ хийхийн өмнөхөн сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Би гэрлэлтдээ сэтгэл хангалуун байдаг. Гэртээ хангалттай их секс хийдэг” гэсэн үг унагаж орхижээ. Мэдээж хотын захирагч хүн олны өмнө ийм зохисгүй зүйл ярьсан нь олон нийтийн дургүйцлийг маш ихээр хүргэж байгаагаас гадна хотын зөвлөлийн 44 гишүүний олонхийн саналаар суудлаасаа огцрох ёстой гэсэн шаардлага хүлээн аваад байна. Гэвч тэрээр огцрох бодолгүй, тэр бүү хэл ирэх сонгуульд нэр дэвшинэ гэж зүтгэсээр байгаа юм.
Торонто хотын захирагч Роб Фордын паян ойрын хугацаанд лав дуусахгүй нь бололтой. Эхлээд архи уугаагаагүй, дараа нь хар тамхи хэрэглээгүй, одоо бол эмэгтэй ажилтнаа бэлгийн дарамтад оруулаагүй хэмээн ээлж дараалан хийсэн мэдэгдэл болгон нь баримтаар няцаагдаж байгаа захирагч хамгийн сүүлд өөрийгөө хамгаалахын тулд “гэртээ хангалттай секс хийдэг” гэж хүртэл олон нийтийн өмнө мэдэгдэж үзэв. Одоогийн байдлаар архи, хар тамхи хэрэглэж, согтуу үеэд нэгэн эрэгтэйн аминд хүрнэ гэж заналхийлсэн нь дүрс бичлэг бүхий баримтаар нотлогдоод байгаа захирагч эхнэртэйгээ хамт телевизийн камерын өмнө зогсч, мэдэгдэл хийлээ. Энэ үеэр тэрээр өмнөх алдааныхаа төлөө уучлал хүссэн ч эмэгтэй ажилтнаа дотно харилцаанд орохыг шаардсан гэх яриаг үгүйсгэжээ. Тэрээр энэ мэдэгдлээ хийхийн өмнөхөн сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Би гэрлэлтдээ сэтгэл хангалуун байдаг. Гэртээ хангалттай их секс хийдэг” гэсэн үг унагаж орхижээ. Мэдээж хотын захирагч хүн олны өмнө ийм зохисгүй зүйл ярьсан нь олон нийтийн дургүйцлийг маш ихээр хүргэж байгаагаас гадна хотын зөвлөлийн 44 гишүүний олонхийн саналаар суудлаасаа огцрох ёстой гэсэн шаардлага хүлээн аваад байна. Гэвч тэрээр огцрох бодолгүй, тэр бүү хэл ирэх сонгуульд нэр дэвшинэ гэж зүтгэсээр байгаа юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
mongol zaluu
saihan gar baigaa ym naadah chini.tegehdee Toronto hotdoo ikh ym hiisen gej baigaa.manai mongold ym hiideggui iim MUNDAK zondoo shuu dee. tiim ee
2013.11.17
























