Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Зарим барааны үнэ өсчээ
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд
хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 11-р
сарын 2-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 16 нэрийн
барааны үнэ тогтвортой, 7 нэрийн барааны үнэ буурсан, 9 нэрийн барааны
үнэ өсчээ. Энэ долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар
6756 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7811 төгрөгийн
үнэтэй байна. Үхрийн ястай мах өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.0
хувиар буюу 155 төгрөгөөр өсч, үхрийн цул мах 0.4 хувиар буюу 34
төгрөгөөр буурсан байлаа. Үхрийн мах “Хүчит Шонхор”, “Хар Хорин”, “Макс”
хүнсний захуудад хамгийн хямд буюу 7000 төгрөг, “Меркури” хүнсний захад
хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөг байв. Хонины ястай махны үнэ
өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.0 хувиар буюу 134 төгрөгөөр
нэмэгдэж, харин хонины цул махны үнэ тогтвортой байлаа. Хонины мах
“Макс” хүнсний захад хамгийн хямд буюу 5700 төгрөгөөр, харин “Меркури”
хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.
Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан
гурилын үнэ дээд зэрэг нь 950-1250 төгрөг, 1-р зэргийнх 650-900 төгрөг,
2-р зэргийнх 500-800 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит
шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний
захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтан
тариа” гурилын үнэ 950-аас 1050 төгрөгийн үнэ ханштай байна. Харин
“Барс” хүнсний захад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 950 төгрөг,
1-р зэргийн гурил 650 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх
хүнсний зах, дэлгүүрт 800-900 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”,
“Барс”, “Хар Хорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 800
төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 900
төгрөгөөр худалдаалж байна. 2013 оны 11-р сарын 2-р долоо хоногт өмнөх
долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1.4 хувиар буюу 10 төгрөгөөр,
монгол лууван 2.1 хувиар буюу 20 төгрөгөөр өсч, харин монгол байцаа 1.7
хувиар буюу 16 төгрөг, монгол манжин 1.0 хувиар буюу 12 төгрөгөөр тус
тус буурчээ гэж Нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл