Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа “1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Хөршөө тав алдуулдаг төгөлдөр хуурч шоронд сууж магадгүй
Испанийн Жирона хотын шүүх мэргэжлийн хөгжимчин нэгэн төгөлдөр хуурч эмэгтэйг долоон жил хагас хугацаагаар шоронд суух ялаар шийтгэж магадгүй байна. Хөрш нь төгөлдөр хуурчийг 2003-2007 онд долоо хоногийн таван өдөр, бүтэн найман цагаар хөгжимдөж нойрны дэглэм алдуулахын зэрэгцээ сэтгэцэд муугаар нөлөөлсөн гэж гомдол гаргасан юм байна. Тэгээд эцсийн эцэст байнгын дуу чимээнээс залхаж энэ байрнаасаа нүүхэд хүрсэн гэжээ.
Энэ заргын дагуу хөгжимчнийг буруутай гэж үзвэл хорихоос гадна түүнийг 10800 еврогоор торгож, дөрвөн жилийн хугацаанд ямар ч хөгжмийн зэмсгээр тоглох эрхийг нь хасах гэнэ.
Харин хөгжимчин Мартин үүнийг няцааж, хэзээ ч долоо хоногт 40 цагаар хөгжимдөж байгаагүй, өөр газруудад ажлаар явж байсан гэж мэдэгдсэн байна. Бүсгүйн гэрийнхэн ч дуу чимээг намсгах гэж байрандаа бололцоотой бүхнийг хийсэн, харин ч дуу чимээ бол нэгдүгээр давхарт байдаг супермаркетаас илүү их гардаг гэдгийг ч хэлсэн байна. Одоо төгөлдөр хуурч шударга ёс ялна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан