Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
ОХУ-ын Казаньд Boeing-737 онгоц осолдож 50 хүн нас барлаа
ОХУ-ын Татарстаны нийслэл Казаньд зорчигч тээврийн Boeing-737 онгоц буух үедээ осолдож нисэх багийн 6 нисгэгч, зорчигч 44 хүн, нийт 50 хүн нас барсан аймшигт осол гарлаа. Москвагаас хөөрч очсон онгоц буухаар хоёр дахь тойрог хийхдээ далавчаараа газар мөргөж осолдсон байна.
Нас барсан иргэдийн дунд Татарстаны Ерөнхийлөгч Рустам Минненхановын хүү Ирек Минненханов, Бүгд найрамдах улсын Холбооны аюулгүй албаны дарга хошууч генерал Александр Антонов нар байсан байна.
Ерөнхийлөгчийн хүү 23 настай Ирек Минненханов өнгөрсөн наймдугаар сард Францын иргэн Антонов Гишартай гэрлэж хуримаа хийсэн юм байна.
Казанийн нисэх буудалд нас барсан иргэдийн нэрсийг тавьж, Онцгой байдлын алба талийгаач нарын гэр бүлийнхэнд зориулан яаралтай холбоо барих хоёр утас ажиллуулж эхэлжээ. Бүгд найрамдах улсын Засгийн газар өнөөдрийг орон даяар гашуудлын өдөр болгон зарласан байна. Осол болсон газарт одоо Онцгой байдал, хууль сахиулах болон эрүүл мэндийн албаны 350 хүн ажиллаж нас барсан иргэдийн цогцосыг гарган авах, тэднийг таних, ослын шалтгааныг тогтоох ажил хийж байна. Ослын талаар эхний ээлжинд гурван таамаг дэвшүүлж байгаагаа мөрдөн байцаагчид хэлж байна. Энд юун түрүү техникийн бүрэн бус байдал, нисгэгчдийн алдаа, цаг агаарын таагүй байдал нөлөөлсөн гэж таамаглаж байгаагаа ОХУ-ын Холбооны Мөрдөн байцаах газрын тэргүүн Владимир Маркин мэдэгдээд байна.




um ma ni bad mi hum
ОХУ-ын Татарстаны нийслэл Казаньд зорчигч тээврийн Boeing-737 онгоц буух үедээ осолдож нисэх багийн 6 нисгэгч, зорчигч 44 хүн, нийт 50 хүн нас барсан аймшигт осол гарлаа. Москвагаас хөөрч очсон онгоц буухаар хоёр дахь тойрог хийхдээ далавчаараа газар мөргөж осолдсон байна. Нас барсан иргэдийн дунд Татарстаны Ерөнхийлөгч Рустам Минненхановын хүү Ирек Минненханов, Бүгд найрамдах улсын Холбооны аюулгүй албаны дарга хошууч генерал Александр Антонов нар байсан байна.
Ерөнхийлөгчийн хүү 23 настай Ирек Минненханов өнгөрсөн наймдугаар сард Францын иргэн Антонов Гишартай гэрлэж хуримаа хийсэн юм байна.
Казанийн нисэх буудалд нас барсан иргэдийн нэрсийг тавьж, Онцгой байдлын алба талийгаач нарын гэр бүлийнхэнд зориулан яаралтай холбоо барих хоёр утас ажиллуулж эхэлжээ. Бүгд найрамдах улсын Засгийн газар өнөөдрийг орон даяар гашуудлын өдөр болгон зарласан байна. Осол болсон газарт одоо Онцгой байдал, хууль сахиулах болон эрүүл мэндийн албаны 350 хүн ажиллаж нас барсан иргэдийн цогцосыг гарган авах, тэднийг таних, ослын шалтгааныг тогтоох ажил хийж байна. Ослын талаар эхний ээлжинд гурван таамаг дэвшүүлж байгаагаа мөрдөн байцаагчид хэлж байна. Энд юун түрүү техникийн бүрэн бус байдал, нисгэгчдийн алдаа, цаг агаарын таагүй байдал нөлөөлсөн гэж таамаглаж байгаагаа ОХУ-ын Холбооны Мөрдөн байцаах газрын тэргүүн Владимир Маркин мэдэгдээд байна.




0 Сэтгэгдэл
2013.11.18























