С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
"Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
“1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Цагаачдын хөдөлмөрийг шулж байна
2022 онд Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрх авсан Катарыг хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг “Amnesty International” байгууллагаас буруутгасан мэдэгдэл гаргав. Катарын компаниуд тэмцээнд шаардлагатай объектүүдийг барихдаа цагаачдын хөдөлмөрийг шулж байна гэж “Amnesty International” зэмлэлээ. Цагаач ажилчдыг амь насанд аюултай нөхцөлд ажилладаг, эрүүл ахуйд нийцэхгүй орон байранд амьдардаг, авах ёстой цалингаа хэд сараар авч чаддаггүй гэдгийг тус байгууллага онцолсон байна. Улмаар өөрийн дотоодын хөдөлмөрийн хуулийг дагаж мөрдөхийг шаардлаа. Үүнээс өмнө НҮБ-ын төлөөлөгчид Катарын эсрэг үүнтэй адил утгатай мэдэгдэл хийж шүүмжилж байсан юм. Харин Катарын эрх баригчид тус улсад ажиллаж байгаа хөдөлмөрийн цагаачдын эрхийг бүрэн хамгаалж байгаа гэж мэдэгдсээр байна.
0 Сэтгэгдэл
























