Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа “1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Мадуро онцгой эрхтэй боллоо
Венесуэлийн парламент Ерөнхийлөгч Николас Мадурод хууль тогтоох онцгой эрх олгох хууль баталсан байна. Ингэснээр Мадуро нь нэг жилийн хугацаатай парламентаар хэлэлцүүлэн батлуулалгүйгээр хууль гаргах эрхтэй боллоо. Юмны үнэ огцом нэмэгдэх, дамын наймаа, авлига газар авахтай тэмцэхийн тулд онцгой эрхээ ашиглана гэдгээ Мадуро онцлов. Тэрээр “ Манай ард түмний эсрэг дамын наймаачдын хийж байгаа эдийн засгийн дайнд энэ хуулийн ачаар бид ихээхэн амжилтад хүрнэ. Хөрөнгөтнүүдтэй хийж байгаа энэ тэмцлийн эхний үр дүнг та бүхэн удахгүй харна” гэжээ.

Мадуро нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа өмнөх Ерөнхийлөгч Уго Чавесийн явуулж байсан бодлогыг идэвхтэй бөгөөд тууштай үргэлжлүүлж байгаа юм. Уго Чавес нь чөлөөт зах зээлийг эсэргүүцэгч байсан бөгөөд “Чөлөөт зах зээл гэгч нь хөрөнгөтнүүдэд ард түмнийг мөлжин баяжихад л хэрэгтэй зүйл” гэж мэдэгдэж байсан билээ.

Үүний дагуу Мадуро хөрөнгөтнүүдийн эсрэг нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Долоо хоногийн өмнө тэрээр жижиглэн худалдааны нэгэн сүлжээгээр зарагдаж байсан ахуйн цахилгаан барааг тушаал гарган шууд улсын орлого болгон хураагаад хамаагүй хямд үнээр зарсан. Цаашид ч гар утас, машин гэх мэт ахуйн бараа, бүтээгдэхүүнийг зарахдаа үнийг нь нэмдэг дамчидтай хатуу тэмцэнэ гэдгээ ч мэдэгдсэн. Юмны үнийг үндэслэлгүйгээр нэмж, дамлан зарж байгаа хүмүүсийг илрүүлэн баривчилж, барааг нь хураан хямд зарах нь цаашдаа бараг л хэвийн үзэгдэл болж магадгүй юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан