Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Аюул тулгарсан үед агаарын хөлөгт үндэсний харьяалал харгалзалгүй тусламж үзүүлнэ
Манай улс агаарын хөлгийг эрэх хайх, авран туслах ажилд өмнөд хөрштэй хамтрахаар боллоо.
Олон улсын иргэний нисэхийн байгууллага болон Тэнгисийн олон улсын байгууллага нь дэлхий нийтийг хамарсан эрэн хайх, авран туслах тогтолцоог бий болгох үүднээс энэ талын бодлогыг сүүлийн жилүүдэд идэвхтэй хэрэгжүүлж байгаа. Ялангуяа олон улсын иргэний нисэхийн тухай конвенциудад энэ талын асуудлыг тодорхой тусгаж, хил залгаа орнуудыг эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулж, эрхзүйн орчныг бүрдүүлэхийг уриалах болсон. Манай улсын хувьд энэхүү бодлогыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах хэлэлцээрүүдийг 2006, 2008 онд байгуулсан. Харин өнгөрсөн сард Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Иргэний агаарын хөлгийг эрэн хайх, авран туслах ажиллагааг зохицуулах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т талууд гарын үсэг зурж баталгаажуулсан юм.Өмнөд хөрштэй энэхүү хэлэлцээрийг байгуулсан нь хоёр улсын хооронд агаарын харилцаа улам өргөжиж, нислэгийн тоо нэмэгдэх төлөвтэй байгаа, мөн улсын хилийн нийт уртын 57 хувиар холбогддог, нийт зургаан агаарын хаалгатай манай орны хувьд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын бодлогыг бодитоор хэрэгжүүлэн олон улсын өмнө хүлээсэн үүргээ зохих түвшинд биелүүлж байгаагийн тод илрэл болохын сацуу бусад оронд үлгэрлэсэн чухал ач холбогдолтой эрх зүйн баримт бичиг болсон. Мөн Монгол Улсын агаарын зайг ашиглан нислэг үйлддэг агаарын тээвэрлэгчдийн зүгээс ч манай орны иргэний нисэхийн салбарт үзүүлэх итгэл нэмэгдэн, нислэгийн тоогоо олшруулах боломжтой болж байгаагаараа онцлог үйл явдал боллоо гэж албаныхан үзэж байгаа юм. Хэлэлцээр байгуулснаар хоёр тал хилийн залгаа нутаг дэвсгэр, агаарын зайд аюулд нэрвэгдсэн, аюул тулгарсан агаарын хөлөгт үндэсний харьяалал, нийгмийн байдал, илрүүлсэн нөхцөл байдлыг үл харгалзан богино хугацаанд тусламж үзүүлэх эрх зүйн зохицуулалттай болж, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт, зөвлөмжийг нэгдсэн зохицуулалттай хэрэгжүүлэх аж.
Манай улс агаарын хөлгийг эрэх хайх, авран туслах ажилд өмнөд хөрштэй хамтрахаар боллоо.Олон улсын иргэний нисэхийн байгууллага болон Тэнгисийн олон улсын байгууллага нь дэлхий нийтийг хамарсан эрэн хайх, авран туслах тогтолцоог бий болгох үүднээс энэ талын бодлогыг сүүлийн жилүүдэд идэвхтэй хэрэгжүүлж байгаа. Ялангуяа олон улсын иргэний нисэхийн тухай конвенциудад энэ талын асуудлыг тодорхой тусгаж, хил залгаа орнуудыг эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулж, эрхзүйн орчныг бүрдүүлэхийг уриалах болсон. Манай улсын хувьд энэхүү бодлогыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах хэлэлцээрүүдийг 2006, 2008 онд байгуулсан. Харин өнгөрсөн сард Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Иргэний агаарын хөлгийг эрэн хайх, авран туслах ажиллагааг зохицуулах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т талууд гарын үсэг зурж баталгаажуулсан юм.Өмнөд хөрштэй энэхүү хэлэлцээрийг байгуулсан нь хоёр улсын хооронд агаарын харилцаа улам өргөжиж, нислэгийн тоо нэмэгдэх төлөвтэй байгаа, мөн улсын хилийн нийт уртын 57 хувиар холбогддог, нийт зургаан агаарын хаалгатай манай орны хувьд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын бодлогыг бодитоор хэрэгжүүлэн олон улсын өмнө хүлээсэн үүргээ зохих түвшинд биелүүлж байгаагийн тод илрэл болохын сацуу бусад оронд үлгэрлэсэн чухал ач холбогдолтой эрх зүйн баримт бичиг болсон. Мөн Монгол Улсын агаарын зайг ашиглан нислэг үйлддэг агаарын тээвэрлэгчдийн зүгээс ч манай орны иргэний нисэхийн салбарт үзүүлэх итгэл нэмэгдэн, нислэгийн тоогоо олшруулах боломжтой болж байгаагаараа онцлог үйл явдал боллоо гэж албаныхан үзэж байгаа юм. Хэлэлцээр байгуулснаар хоёр тал хилийн залгаа нутаг дэвсгэр, агаарын зайд аюулд нэрвэгдсэн, аюул тулгарсан агаарын хөлөгт үндэсний харьяалал, нийгмийн байдал, илрүүлсэн нөхцөл байдлыг үл харгалзан богино хугацаанд тусламж үзүүлэх эрх зүйн зохицуулалттай болж, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт, зөвлөмжийг нэгдсэн зохицуулалттай хэрэгжүүлэх аж.
0 Сэтгэгдэл
























