Тэтгэвэр тогтоолгох тухай болон "Найрамдал" зусланд бүртгүүлэх зөвлөгөөг төв талбайд өгч байна
Төв аймагт Төрийн далбаа мандуулах ёслол боллоо
Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна
“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Хэнтий,Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
Оюутнуудад зориулсан 1+1 тээшний урамшуулал
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
Сочид алт авбал дөрвөн саяар шагнуулна
Оросын холбооны улсын Ерөнхий сайд Медведевийн баталсан тогтоолын дагуу удахгүй Сочид болох Өвлийн олимпын тоглолтын үеэр алтан медаль авсан тамирчнаа дөрвөн сая рублиэр урамшуулахаар болов. Мөнгөн медаль авсан тамирчин 2,5 сая рубль, хүрэл медалийн эзэн 1,7 сая рубль авна. Ирэх оны нэдүгээр сарын 1-ээс эхлэн хүчин төгөлдөр болох энэ тогтоолд Сочийн олимпын тоглолтын орос тамирчдад олгох мөнгөн шагналын хэмжээ нь 2012 онд Лондонд болсон Зуны Олимпын тоглолт ба Паралимпын тоглолтын ялагчдад өгсөн шагналтай дүйцэж байгаа гэдгийг онцолсон аж. Шигшээ багийн тамирчдаас гадна дасгалжуулагч болон бусад мэргэжилтнүүд нь тусгай шагнал авах гэнэ.
Эдгээр шагнал нь Холбооны буюу төв засгийн газраас өгч байгаа шагнал. Харин Оросын зарим бүс нутаг хамаагүй илүү шагнал амлаж байгаа юм. Тухайлбал, Петербург хотын тамирчин алт авбал хотын төсвөөс таван сая рублиэр, Сочийн Олимпод оролцох эрх авсны төлөө 50 мянган рублийн урамшуулал авах юм байна.
Эдгээр шагнал нь Холбооны буюу төв засгийн газраас өгч байгаа шагнал. Харин Оросын зарим бүс нутаг хамаагүй илүү шагнал амлаж байгаа юм. Тухайлбал, Петербург хотын тамирчин алт авбал хотын төсвөөс таван сая рублиэр, Сочийн Олимпод оролцох эрх авсны төлөө 50 мянган рублийн урамшуулал авах юм байна.
0 Сэтгэгдэл
























