Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэтгэвэр тогтоолгох тухай болон "Найрамдал" зусланд бүртгүүлэх зөвлөгөөг төв талбайд өгч байна

Нийслэлийн төв талбайд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам-ны "Нээлттэй өдөрлөг" энэ сарын 29-30-нд болж байна. 

Тус өдөрлөгт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон түүний харьяа агентлаг, байгууллагууд оролцож, тус бүрийн эрхлэх асуудлын хүрээнд мэдээлэл зөвлөгөө өгч, үйлчилгээг хүргэж буй юм. 

Тухайлбал,

  • Нийгмийн даатгалын байгууллага шимтгэл төлөлт, тэтгэвэр, тэтгэмж тогтоолт, олголт, баримт бичиг бүрдүүлэлтийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч, сайн дурын даатгалын гэрээ шинээр байгуулах зэрэг үйлчилгээг цахим программ ашиглан үзүүлнэ.
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг танилцуулж, ажилд зуучлах үйлчилгээг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон түүний харьяа есөн дүүргийн газар хэлтсүүд үзүүлэн ажиллаж байна. Эндээс мөн нийгмийн халамжийн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл зөвлөгөөг авах боломжтой.
  • Хүүхдийн хөгжил хамгааллын үйл ажиллагаа, зуслангуудын талаарх мэдээллийг авч, хүүхэд хамгааллын үйл ажиллагаатай танилцаарай. Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборын 2026 оны 8,9 дүгээр ээлжийн бүртгэлд хамрагдаж боломжтой.
  • Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж мэдээлэл болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлнэ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг танилцуулж, хөдөлмөрт зуучлах, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, сэргээн засах үйлчилгээний талаар зөвлөгөө өгөх, протез, ортопед, тусгай хэрэгслийн зөвлөгөө өгөх захиалга авах үйлчилгээг нэг дор үзүүлж байна.
  • Салбарын судалгаа, ҮАМАТ, мэргэжлийн ур чадвар олгох сургалтын бодит үр дүн болон хамтын ажиллагааны ололтыг олон нийтэд танилцуулна
  • Мөн өдөрлөгийн үеэр Ахмад настны Үндэсний төвийн ахмадуудын гар урлалын бүтээл, Хөгжлийн бэрхшээлтэй хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.

Эх сурвалж: ГБХНХЯ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан