Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
“Чингис бонд”-оос 40 тэрбум төгрөг гаргаж, дэд бүтэц татжээ
“Бүтээн байгуулалтын цаг” уулзалт ярилцлага өчигдөр “Найрамдал” зуслан хүрэх зам дагуу байх Баянголын аманд баригдаж буй “Буман-Өлзий” орон сууцны шинэ хороололд боллоо. Уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Барилга, хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн дарга Т.Эрдэнэбүрэн, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Гантөмөр болон албаны хүмүүс оролцов.
Баянголын ам, Нисэх, Яармаг орчимд орон сууцны хорооллууд төдийгүй сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн ажил цогцоор нь эхлүүлсэн ч дэд бүтэц байхгүйгээс барилгын ажлууд зогсоод байсан юм. Тэгвэл уг асуудлыг шийдэж, дээрх газарт орон сууцны хорооллууд, хувийн хаус баригдахад саадгүй боллоо хэмээн Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэв.
Барилга, хот байгуулалтын “Дэд бүтэц” төслөөр Улаанбаатарт баригдах шинээр төлөвлөгдсөн хорооллуудын цахилгаан, цэвэр, бохир ус, дулаан хангамж, ариутгах татуургын инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажлууд хийгдэж дууссанаар бүтээн байгуулалт өрнөх боломж бүрдлээ гэсэн юм. Энд дэд бүтэц татахад Чингис бондын хөрөнгөөс 40 тэрбум төгрөг зарцуулжээ.
Зөвхөн Баянголын амны 410 га газар иж бүрэн дэд бүтцэд холбогдсоноор 20 мянга орчим өрх амьдрах хороолол босох юм. “Бүтээн байгуулалтын цаг” зохион байгуулсан Буман-Өлзий ХХК л гэхэд 20 га газарт 5000 айлын орон сууц барихаар төлөвлөж эхний 500 айлын орон сууцны барилгыг дуусган ашиглалтад өгөхөд бэлэн болгосон байна.

0 Сэтгэгдэл