“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Малайзийг тагнахад Сингапур АНУ-д туслаж байжээ
Малайз, Сингапур улсын найрсаг харилцаанд хаа холын Эдвард Сноуден хэрүүлийн алим хаяж орхив. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан байсан Э.Сноуден Америк хэрхэн гадаадын улс орнуудыг тагнаж чагнадаг байсан тухай мэдээллийг ээлж дараалан дэлгэсээр байгаа. Үүний үр дүнд Герман-АНУ, Австрали-Индонези гээд улс орнуудын хооронд үл итгэлцэл үүсч байгаагийн хамгийн сүүлчийн жишээ нь Малайз-Сингапур боллоо. АНУ болон Австралийн тагнуулын алба Индонези, Малайзийн утсан харилцаа холбоог олон арван жил тагнаж чагнаж байсан бөгөөд тэднийг ингэж нууцаар чагнахад Сингапур, Өмнөд Солонгос улс тусласан гэдэг мэдээлэл гараад байгаа юм.
Австралийн “Sydney Morning Herald” сонинд гарсан эл мэдээллийн мөрөөр Малайзийн эрх баригчид арга хэмжээ авч Сингапурын Элчин сайдыг Гадаад яаман дээрээ дуудсан байна. Тэд энэ явдлаа тайлбарлахыг Сингапураас шаардаад “Сайн анд нөхөр, итгэлт хөршөө тагнаж чагнах нь хүлээн зөвшөөрч болшгүй хэрэг. Энэ хэргийг бид ноцтойгоор авч үзнэ” хэмээн мэдэгдээд байна.
Австралийн сонинд гарсан мэдээллээр бол Сингапур, Өмнөд Солонгос нь далай доогуур тавьсан шилэн кабелийн тусламжтайгаар дээрх хоёр улсын харилцаа холбоогоор дамжсан мэдээллийг сонсоход америкчуудад туслаж байжээ. Тэр ч бүү хэл Австрали, Сингапур хоёр Индонези болон Малайзийн талаар тагнуулын мэдээлэл цуглуулахаар бүр 1970 оноос хойш хамтран ажиллаж байгаа гэдэг мэдээлэл ч байна.
Ийнхүү нэгэн үед нэг улс орон байсан Малайз Сингапур хоёр Э.Сноудений мэдээллээс болж эв эвдрэлцээд байгаа бол Индонези улс ч маш сайн түншийн харилцаатай байсан Австралитай харилцаагаа хүйтрүүлээд байгаа. Тус улс Австралитай батлан хамгаалах салбарт хамтарсан ажиллагаа явуулахаа түр зогсоогоод байгаа юм. Учир нь, Австралийн тагнуулын байгууллага Индонезийн Ерөнхийлөгчийн утсыг чагнаж байсан гэдэг мэдээлэл гарсан.
Малайз, Сингапур улсын найрсаг харилцаанд хаа холын Эдвард Сноуден хэрүүлийн алим хаяж орхив. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан байсан Э.Сноуден Америк хэрхэн гадаадын улс орнуудыг тагнаж чагнадаг байсан тухай мэдээллийг ээлж дараалан дэлгэсээр байгаа. Үүний үр дүнд Герман-АНУ, Австрали-Индонези гээд улс орнуудын хооронд үл итгэлцэл үүсч байгаагийн хамгийн сүүлчийн жишээ нь Малайз-Сингапур боллоо. АНУ болон Австралийн тагнуулын алба Индонези, Малайзийн утсан харилцаа холбоог олон арван жил тагнаж чагнаж байсан бөгөөд тэднийг ингэж нууцаар чагнахад Сингапур, Өмнөд Солонгос улс тусласан гэдэг мэдээлэл гараад байгаа юм. Австралийн “Sydney Morning Herald” сонинд гарсан эл мэдээллийн мөрөөр Малайзийн эрх баригчид арга хэмжээ авч Сингапурын Элчин сайдыг Гадаад яаман дээрээ дуудсан байна. Тэд энэ явдлаа тайлбарлахыг Сингапураас шаардаад “Сайн анд нөхөр, итгэлт хөршөө тагнаж чагнах нь хүлээн зөвшөөрч болшгүй хэрэг. Энэ хэргийг бид ноцтойгоор авч үзнэ” хэмээн мэдэгдээд байна.
Австралийн сонинд гарсан мэдээллээр бол Сингапур, Өмнөд Солонгос нь далай доогуур тавьсан шилэн кабелийн тусламжтайгаар дээрх хоёр улсын харилцаа холбоогоор дамжсан мэдээллийг сонсоход америкчуудад туслаж байжээ. Тэр ч бүү хэл Австрали, Сингапур хоёр Индонези болон Малайзийн талаар тагнуулын мэдээлэл цуглуулахаар бүр 1970 оноос хойш хамтран ажиллаж байгаа гэдэг мэдээлэл ч байна.
Ийнхүү нэгэн үед нэг улс орон байсан Малайз Сингапур хоёр Э.Сноудений мэдээллээс болж эв эвдрэлцээд байгаа бол Индонези улс ч маш сайн түншийн харилцаатай байсан Австралитай харилцаагаа хүйтрүүлээд байгаа. Тус улс Австралитай батлан хамгаалах салбарт хамтарсан ажиллагаа явуулахаа түр зогсоогоод байгаа юм. Учир нь, Австралийн тагнуулын байгууллага Индонезийн Ерөнхийлөгчийн утсыг чагнаж байсан гэдэг мэдээлэл гарсан.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























