С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
"Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
“1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
60 жилийн дараа нөхөн төлбөр авчээ
Токио хотын шүүхээс 60 жилийн өмнө амаржих газар солигдсон хүнд 38 сая йен буюу 380 мянган ам.долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэрт “Энэ хүн жинхэнэ эцэг, эхээсээ хүчээр салж ядуу айлд өссөн болохоор сэтгэлзүйн хувьд асар хүнд дарамттай амьдрал туулсан” гэж онцолсон байна.
Нөхөн төлбөр олгох ёстой амаржих газар нь хэт олон жилийн өмнө болсон үйл явдал болохоор нөхөн төлбөр өгөх шаардлагагүй гэж мэдэгдсэн ч шүүхээс энэ шалтгийг тооцохгүй гэж үзжээ.
Нөхөн төлбөр авахаар болсон хүн нь 60 жилийн өмнө солигдож тэтгэмжийн мөнгөөр амьдардаг айлын дөрөв дэх хүүхэд болсон бөгөөд амь зуухын эрхэнд сургуулиа орхин үйлдвэрт ажилчнаар орж олон жилийн турш ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан аж. Хэдэн жилийн өмнөөс мань хүн ойрын төрөл садан, эцэг, эхтэйгээ хэтэрхий төсгүй байсан тул өөр хүний хүүхэд байж магадгүй гэж таамаглаж эхэлжээ. Ингээд ДНХ-ийн шинжилгээ өгтөл таамаг нь үнэн болох нь батлагдсан байна.
Түүний оронд солигдон очсон хүүхэд баян айлын том хүү болж 60 жилийн турш дутагдаж гачигдах зүйлгүй амьдарсаар өөд болсон юм байна. Ийм олон жилийн дараа үнэн байдлыг тогтоолгосон хүн 380 мянган ам.долларын нөхөн төлбөр авах хэдий ч жинхэнэ эцэг эх нь олон жилийн өмнө өөд болсон тул уулзах боломжгүй болжээ.

0 Сэтгэгдэл