С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
"Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
“1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Эсэргүүцэгчдийг баривчиллаа
Энэтхэгийн Тамилнад мужид оросуудын барьж өгсөн “Кунданкулум” цөмийн цахилгаан станцын ажиллагааг эсэргүүцсэн хүмүүс баривчлагдсан байна. Баривчлагдсан хүмүүс цөмийн цахилгаан станцаас 15 км-ийн зайтай газар тэсрэх бодис дэлбэлэн зургаан хүн, түүний дотор гурван хүүхдийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа аж.
Баривчлагдсан хүмүүс нь цөмийн эрчим хүчийг ашиглахын эсрэг үйл ажиллагаа явуулдаг “Ард түмэн цөмийн эрчим хүчний эсрэг” нэртэй төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагчид юм байна. Энэ байгууллагын гишүүд нь” Кунданкулум” цахилгаан станцыг баригдаж байх үед эсэргүүцлийн хөдөлгөөн явуулдаг байсан бөгөөд өдгөө ашиглатад ороод ажиллаж байгаа станцыг зогсоохын төлөө үйл ажиллагаа явуулж байгаа. Энэтхэгийн Засгийн газар нь тус байгууллагын явуулж байгаа үйл ажиллагааг Америк, Өрнөд Европоос санхүүжилт авдаг Энэтхэгийн эсрэг гэж мэдэгдээд байсан билээ.
Энэтхэг цахилгаан ба дулааны хэрэгцээнийхээ дийлэнхийг нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаас гарган авдаг. Нүүрснийхээ дийлэнхийг импортлон оруулж ирдэг улс. Иймд энэ хамаарлыг арилгахын тулд цөмийн цахилгаан станц барихад онцгой анхаарч байгаа юм. Дээр нэр гарсантай адил гаднаас санхүүждэг байгууллагууд нь цөмийн цахилгаан станц барих ажлыг Оросын компанид өглөө гэж бухимдсан гуравдагч талын явуулга гэдэгт Энэтхэгийн эрх баригчид итгэлтэй байгаа юм.

0 Сэтгэгдэл