Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
БАРИЛГЫН ЗӨВШӨӨРЛӨӨР ТӨРИЙН ХҮНД СУРТЛЫГ ХЭМЖИВ
Улс орны эдийн засаг, бизнесийн орчныг энэ онд судалж дүгнэсэн “Бизнес эрхлэхүй 2014” тайлан гарахад бэлэн болжээ. Тайлангийн чухал шалгуур “Барилгын зөвшөөрөл авах” үзүүлэлтээр судалгаанд хамрагдсан 189 орноос Монгол Улс 107 дугаарт жагсч байна. Хэдий хойгуур орсон ч энэ нь өмнөх оноосоо 25 байраар урагшилсан ахицтай мэдээ гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. Өөрөөр хэлбэл, энэ жил барилгын зөвшөөрөл авах ажлыг түргэвчилж, хөнгөвчилж, шинэчилсэн нь өмнөө байсан 25 орныг гүйцэхэд нөлөөлжээ. Гэсэн хэдий ч барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах нь нэлээд төвөгтэй процесс хэвээр байгаа бөгөөд төрийн ажил, хүнд суртал хэр хэмжээтэйг илтгэнэ. Одоогийн байдлаар 20 шат дамжлагаар төрийн эрх бүхий 12 байгууллагатай харьцаж, нийт 186 хоног зарцуулдаг аж.
Цаашид барилгын зөвшөөрлийн асуудлыг цэгцлэхэд үндсэндээ гурван чухал асуудал тулгарч буй юм. Юун түрүүнд, хууль тогтоомж, эрхзүйн орчинг цэгцлэх хэрэгтэй гэж АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг “USAID”-ын шинжээч хэллээ. Үүний дараа барилга байгууламжийг эрсдэлээр нь ангилаад зөвшөөрлийг яам, орон нутгийн удирдлага хариуцан олгох, нэг цэгийн үйлчилгээг өргөжүүлэх хэрэгтэй гэсэн юм. Сонирхуулахад, энэ удаагийн тайланд 41 дүгээр байрт орсон Украйнд барилгын зөвшөөрөл авахын төлөөх 10 шат дамжлагад 73 өдөр зарцуулдаг болсноор өмнөх оноос 145 байраар урагшилжээ. Харин Өмнөд Солонгос 18 дугаар байрт орсон бөгөөд 11 хоногт гуравхан шат дамжиж, зөвшөөрөл авахдаа нийт 29 хоног зарцуулдаг байна. Барилгын зөвшөөрөл олгох ажлыг түргэвчилж, хялбаршуулах нь аливаа төслийн явцыг хурдасгах, эдийн засгаа төдий хэмжээгээр эрчимжүүлэх сайн талтай ажээ.
Улс орны эдийн засаг, бизнесийн орчныг энэ онд судалж дүгнэсэн “Бизнес эрхлэхүй 2014” тайлан гарахад бэлэн болжээ. Тайлангийн чухал шалгуур “Барилгын зөвшөөрөл авах” үзүүлэлтээр судалгаанд хамрагдсан 189 орноос Монгол Улс 107 дугаарт жагсч байна. Хэдий хойгуур орсон ч энэ нь өмнөх оноосоо 25 байраар урагшилсан ахицтай мэдээ гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. Өөрөөр хэлбэл, энэ жил барилгын зөвшөөрөл авах ажлыг түргэвчилж, хөнгөвчилж, шинэчилсэн нь өмнөө байсан 25 орныг гүйцэхэд нөлөөлжээ. Гэсэн хэдий ч барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах нь нэлээд төвөгтэй процесс хэвээр байгаа бөгөөд төрийн ажил, хүнд суртал хэр хэмжээтэйг илтгэнэ. Одоогийн байдлаар 20 шат дамжлагаар төрийн эрх бүхий 12 байгууллагатай харьцаж, нийт 186 хоног зарцуулдаг аж.Цаашид барилгын зөвшөөрлийн асуудлыг цэгцлэхэд үндсэндээ гурван чухал асуудал тулгарч буй юм. Юун түрүүнд, хууль тогтоомж, эрхзүйн орчинг цэгцлэх хэрэгтэй гэж АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг “USAID”-ын шинжээч хэллээ. Үүний дараа барилга байгууламжийг эрсдэлээр нь ангилаад зөвшөөрлийг яам, орон нутгийн удирдлага хариуцан олгох, нэг цэгийн үйлчилгээг өргөжүүлэх хэрэгтэй гэсэн юм. Сонирхуулахад, энэ удаагийн тайланд 41 дүгээр байрт орсон Украйнд барилгын зөвшөөрөл авахын төлөөх 10 шат дамжлагад 73 өдөр зарцуулдаг болсноор өмнөх оноос 145 байраар урагшилжээ. Харин Өмнөд Солонгос 18 дугаар байрт орсон бөгөөд 11 хоногт гуравхан шат дамжиж, зөвшөөрөл авахдаа нийт 29 хоног зарцуулдаг байна. Барилгын зөвшөөрөл олгох ажлыг түргэвчилж, хялбаршуулах нь аливаа төслийн явцыг хурдасгах, эдийн засгаа төдий хэмжээгээр эрчимжүүлэх сайн талтай ажээ.
Б.Ганбилэг
0 Сэтгэгдэл
























