Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Голомт банкийг л арай дээр гээд байна
Манай сайт сүүлийн үед хүмүүсийн хамгийн ихээр үйлчлүүлдэг газар болоод байгаа арилжааны банкнуудын аль нь хамгийн шилдэг болохыг тодруулахаар уншигчдаасаа судалгаа авч эхлээд 9 хонолоо. Монгол банк бол арилжааны банкуудыг албаны шугамаар нийт актив, зээлийн үлдэгдэл, үүн дотор чанаргүй зээл гэх мэтээр үнэлдэг бол иргэдийн хувьд энэ бүхэн ёстой падгүй. Үйлчлүүлэгч иргэдийн хувьд зээлийн хамгийн таатай нөхцөл, хадгаламжийн хүү, хөнгөн шуурхай үйлчилгээ, элдэв бэрхшээл хүнд суртал бага, ажилтнууд нь ямар харьцаатай зэрэг нь л чухал.

Өнгөрсөн 9 хоногт бид сайтынхаа тэргүүн нүүрийн онцлох материалд байршуулсан юм. Энэ хугацаанд 219 мянган уншигч ч манай сайтад зочилсны олонхи нь судалгаанд оролцжээ. Уншигчид дээр дурдсанчлан зээлийн хамгийн таатай нөхцөл, хадгаламжийн хүү, хөнгөн шуурхай үйлчилгээ, элдэв бэрхшээл хүнд суртал бага, ажилтнууд нь ямар харьцаатай зэргийг л харгалзаж товч дарсан нь мэдээж.

Манай уншигчдын 41,8 хувь нь арилжааны банкнуудаас хамгийн шилдэг нь Голомт банкийг гэж үзсэн бол Кредит банкинд хамгийн бага буюу 0,5 хувь нь саналаа өгчээ. Жагсаалтын хоёрдугаарт Худалдаа хөгжлийн банк 16,8 хувиар орсон бол ХАС банк 15,0 хвуийн санал авч гуравт жагссан байна. Улсын хэмжээнд хамгийн олон салбартай ХААН банк харин 10,5 хувийн санал авч дөрөвдүгээр байрт оржээ. Хадгаламж банк байгаад, саяхан нэр зүсээ сольсон Төрийн банк 8,2 хувийн санал авч айргийн тавт багтжээ. Капитрон, Капитал, Улаанбаатар банкууд 2,7-1,4 хувийн санал авсан байхад Эрэл, Кредит банкууд нэг хүрэхгүй хувийн санал авсан дүнтэй байна.

Манай уншигчид судалгаанд оролцож саналаа өгөхийн зэрэгцээ мөн санал бодол сэтгэгдлээ бичиж байгааг та бүхэн уншиж байгаа нь лавтай. Энэ дотор эсрэг тэсрэг байр суурь ч харагдана. Нэг уншигч “Голомт яалт ч үгүй илүү” гэсэн байхад нөгөө нь “Нэг их үйлчлүүлэгчгүй Голомт банкийг шилдэг нь ч гэх шиг. Энэ зүгээр л Голомтын пиар байна” гэсэн байх жишээтэй. ХААН банкны лизингийн үйлчилгээ гайгүй санагддаг гэсэн сэтгэгдэл байхад “ХААН шиг хогийн банкийг би лав мэдэхгүй юм” гэсэн нь ч бас байна. Мэдээж аль нэг салбарын нь ажилтан хүнд суртал гаргаж тэр үйлчлүүлэгчийг гомдоосон ч байж мэдэх л юм.
Эцэст нь өгүүлэхэд энэ бол аль нэгэн банкны пиар, сурталчилгаа огт биш, гагцхүү банкны үйлчилгээ иргэдэд ямар санагдаж байгаа, аль нь хэрэглэгчийн найдвартай түнш юм бол гэдгийг тандсан судалгаа. Арилжааны банкуудын удирдлага энэ бүхнийг хараад эрх биш нэгийг бодох биз ээ.
Судалгаа үргэлжилж байна, уншигчид аа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан