Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Урамшуулал олгож эхэлснээр үйлдвэрийн авдаг ноос дөрөв дахин өсчээ
"Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай" УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоолын дагуу 2011 оноос малчдын үндэсний үйлдвэрүүдэд тушаасан хонь, тэмээний ноосны кг тутамд 2000 төгррөгийн урамшуулал олгож эхэлснээр үйлдвэрүүдэд тушаадаг ноосны хэмжээг дөрөв дахин өсгөж 16,4 мянган тоннд хүргэжээ. Энэ нь ноос угаах, самнах үйлдвэр хөгжих сонирхол, нөхцөл бололцоо бий болгож хөдөө аймгуудад ч энэ чиглэлийн үйлдвэрүүд байгуулагдаж байгаа нь бүтээгдхүүн нийлүүлэгч малчиддаа ойртож, хөдөөд орон нутаг ажлын шинэ шинэ байр бий болгож байна. Архангай, Говьсүмбэр аймаг ноос угаах, самнах, Төв аймагт утас ээрэх үйлдвэр байгуулагдаж улсын хэмжээнд 2000 орчим ажлын шинэ байр бий болжээ.
Гэсэн ч ноосоор эцсийн бүтээгдхүүн үйлдвэрлэх, утас, бөс даавуу хийх үйлдвэрлэл хөгжөөгүй байгаагаас ихэнх үйлдвэр угааж самнах чиглэлээр ажиллаж хагас боловсруулсан бүтээгдхүүнээ гадаадад гаргасаар байгаа юм. Манай анхан шатны үйлдвэрүүд жилдээ 6000 орчим тонн угаасан ноос гадаадад гаргаж байна.
Иймд ҮХААЯ-наас боловсруулсан “Монгол ноосон даавуу” хөтөлбөрийн хүрээнд утас ээрэх, бөс даавуу үйлдвэрлэх үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж, өргөн хэрэглээний бүтээгдхүүний түүхий эд даавууг дотооддоо үйлдвэрлэх зорилт тавиад байгаа юм.
"Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай" УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоолын дагуу 2011 оноос малчдын үндэсний үйлдвэрүүдэд тушаасан хонь, тэмээний ноосны кг тутамд 2000 төгррөгийн урамшуулал олгож эхэлснээр үйлдвэрүүдэд тушаадаг ноосны хэмжээг дөрөв дахин өсгөж 16,4 мянган тоннд хүргэжээ. Энэ нь ноос угаах, самнах үйлдвэр хөгжих сонирхол, нөхцөл бололцоо бий болгож хөдөө аймгуудад ч энэ чиглэлийн үйлдвэрүүд байгуулагдаж байгаа нь бүтээгдхүүн нийлүүлэгч малчиддаа ойртож, хөдөөд орон нутаг ажлын шинэ шинэ байр бий болгож байна. Архангай, Говьсүмбэр аймаг ноос угаах, самнах, Төв аймагт утас ээрэх үйлдвэр байгуулагдаж улсын хэмжээнд 2000 орчим ажлын шинэ байр бий болжээ. Гэсэн ч ноосоор эцсийн бүтээгдхүүн үйлдвэрлэх, утас, бөс даавуу хийх үйлдвэрлэл хөгжөөгүй байгаагаас ихэнх үйлдвэр угааж самнах чиглэлээр ажиллаж хагас боловсруулсан бүтээгдхүүнээ гадаадад гаргасаар байгаа юм. Манай анхан шатны үйлдвэрүүд жилдээ 6000 орчим тонн угаасан ноос гадаадад гаргаж байна.
Иймд ҮХААЯ-наас боловсруулсан “Монгол ноосон даавуу” хөтөлбөрийн хүрээнд утас ээрэх, бөс даавуу үйлдвэрлэх үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж, өргөн хэрэглээний бүтээгдхүүний түүхий эд даавууг дотооддоо үйлдвэрлэх зорилт тавиад байгаа юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























