Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа “1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Канадын Ерөнхий сайдын ажлын албаны дарга хээл хахуульд буруутай юу
Канадын Морьт цагдаагийн газраас тус улсын Ерөнхий сайд Стивен Харперийн ажлын албаны дарга асан Нигель Райтийг хээл хахууль, луйврын хэрэгт буруутган шүүхэд шилжүүлээд байна.
Цагдаагийн газраас мэдээлснээр Сенатор Майк Даффи нь  хууль бусаар 90,000 канад долларын төсвийг луйвардахад нь Нигель Райтад  тусалсан  үзэж байгаа юм байна.  
Нигель Райт өнгөрсөн тавдугаар сард Ерөнхий сайдын ажлын албаны даргын ажлаас чөлөөлөгдсөн бол Майк Даффи энэ сарын эхээр Сенатын танхимаас  хөөгдөөд байгаа юм.
Сенатрын зарлагын зарцуулалтын журмыг зөрчин 90,000 канад долларын чек бичиж Майк Даффид өгсөн хэрэг нь нийтэд ил болсны дараа тэрээр албан тушаалаасаа чөлөөлөгдөөд байсан юм.
Хавтаст хэрэгт дурдсанаар “Сенатын танхимын аудитын тайланд Майк Даффийн асуудлыг нуун дарагдуулах зорилгоор Нигель Райт нь хууль тогтоогчдод нөлөө үзүүлсэн” гэжээ.
Мөн Ерөнхий сайдын ажлын албаны цахим захиануудаас уг хэргийн материалд хэсэгчлэн оруулсан байгаа бөгөөд дээрх захиануудаас үзэхэд Ерөнхий сайд Стивен Харпер уг луйврын талаар илүү ихийг мэдэж байж магадгүй байгаа аж.
Гэхдээ Ерөнхий сайдыг энэхүү хэрэгт оролцсон, эсхүл энэ хэргийн талаар мэдэж байсан эсэхийг шууд нотлох баримт байхгүй байгаа бөгөөд Ерөнхий сайд Стивен Харпер энэхүү хууль бус санхүүжилттэй холбоотой юу ч мэдээгүй байснаа илэрхийлсэн юм.
Гэвч сөрөг хүчний тэргүүн Том Мулкайр хэлэхдээ “Ерөнхий сайд үүнийг мэдэхгүй байсан гэдэг нь хэр үнэмшилтэй вэ? гэдэг бол асуулт. Миний үзэж байгаагаар энэ бол ямар ч үнэмшилгүй зүйл” гэжээ.
Нигель Райт “Би албан үүргийнхээ хүрээнд л шийдвэр гаргасан, миний хийсэн үйлдэл хуулийн дагуу байсан гэдэгт би итгэлтэй байна” гэж мэдэгджээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
tomor zamiin ***** monhoo
landag battsengelee chi nasaaraa hun daramtalj amidarlaa shde
Хамгийн их уншсан