Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
"Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
“1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Украины жагсагчид Лениний хөшөөг унагалаа
Украины жагсагчид өчигдөр нийслэл Киев дэх В.И.Лениний хөшөөг унагаж, оронд нь Европын холбооны тугийг хатгажээ. Боржин чулуугаар хийсэн “их багшийн” энэ хөшөө 1946 оноос хойш өдийг хүртэл хадгалагдсаар ирсэн ч Ерөнхийлөгч В.Янукович болон түүний Засгийн газар Европын холбооноос зай барьж, хуучин ах дүүгийн барилдлагатай ОХУ-тай дотносч эхэлсэн нь украинчуудад Оросыг үзэн ядах сэтгэгдэл төрүүлж, улмаар Лениний хөшөөнд хүртэл гар хүрэв. Гэхдээ украинчууд энэ хөшөөг түүхийн үнэт дурсгал гэдгийг өөрсдөө ч ухамсарлаж байгаа нь хөшөөний үйрсэн хэсгээс авч, хадгалж байгаагаас харагдаж байжээ.
Хөшөөг унагаж, сүйрүүлсэн нь соёлын дурсгалд балмадаар халдсан хэрэг хэмээн Украины Засгийн газар үзэж байна. Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан зохион байгуулж буй сөрөг хүчний удирдлагууд ч энэ явдлыг таашаахгүй байна. Тэд энэ хэрэгт ямар ч холбоогүй, зохион байгуулахад нь оролцоогүй гэж мэдэгдэж байгаа юм.




Украины жагсагчид өчигдөр нийслэл Киев дэх В.И.Лениний хөшөөг унагаж, оронд нь Европын холбооны тугийг хатгажээ. Боржин чулуугаар хийсэн “их багшийн” энэ хөшөө 1946 оноос хойш өдийг хүртэл хадгалагдсаар ирсэн ч Ерөнхийлөгч В.Янукович болон түүний Засгийн газар Европын холбооноос зай барьж, хуучин ах дүүгийн барилдлагатай ОХУ-тай дотносч эхэлсэн нь украинчуудад Оросыг үзэн ядах сэтгэгдэл төрүүлж, улмаар Лениний хөшөөнд хүртэл гар хүрэв. Гэхдээ украинчууд энэ хөшөөг түүхийн үнэт дурсгал гэдгийг өөрсдөө ч ухамсарлаж байгаа нь хөшөөний үйрсэн хэсгээс авч, хадгалж байгаагаас харагдаж байжээ. Хөшөөг унагаж, сүйрүүлсэн нь соёлын дурсгалд балмадаар халдсан хэрэг хэмээн Украины Засгийн газар үзэж байна. Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан зохион байгуулж буй сөрөг хүчний удирдлагууд ч энэ явдлыг таашаахгүй байна. Тэд энэ хэрэгт ямар ч холбоогүй, зохион байгуулахад нь оролцоогүй гэж мэдэгдэж байгаа юм.





0 Сэтгэгдэл
























