Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
"Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
“1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Тайландын Засгийн газар огцорлоо
Тайландад сөрөг хүчин нь олон өдрийн турш эсэргүүцлийн жагсаал явуулж бүх яам, тамгын газрын үүд хаалгыг хааж, Засгийн газрыг бүхэлд нь ажиллах боломжгүй болгоод байгаа. Жагсагчид Йинглак Чинаватын Засгийн газрыг огцрох, парламентыг тараахыг шаардаж байв. Анхан огцрохгүй, төрийн эргэлт хийхийг зөвшөөрөхгүй тухай яригдаж байсан ч Ерөнхий сайд Йинглак Чинават Засгийн газар нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгаа тухай албан ёсоор мэдэгдсэн аж.
“Ройтер” агентлагийн мэдээлж байгаагаар Йинглак Чинават нь парламентыг тараах тухай хүсэлтийг Тайландын эзэн хаанд биечлэн хүргэснийг ёсоор болгосон аж.
Ингэснээр сөрөг хүчнийхэн санасандаа хүрлээ. Тайландын хуулийн дагуу парламент тарсны дараа Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч үүрэг гүйцэтгэгч нар болдог бөгөөд шинэ сонгуулийг 60 хоногийн дотор явуулах ёстой юм байна.
Тайландын Засгийн газар огцорсон сургаар Украйнд эсэргүүцлийн жагсаал хийж байгаа сөрөг хүчнийхэн яахыг тааж хэлэхэд бэрх.
Тайландад сөрөг хүчин нь олон өдрийн турш эсэргүүцлийн жагсаал явуулж бүх яам, тамгын газрын үүд хаалгыг хааж, Засгийн газрыг бүхэлд нь ажиллах боломжгүй болгоод байгаа. Жагсагчид Йинглак Чинаватын Засгийн газрыг огцрох, парламентыг тараахыг шаардаж байв. Анхан огцрохгүй, төрийн эргэлт хийхийг зөвшөөрөхгүй тухай яригдаж байсан ч Ерөнхий сайд Йинглак Чинават Засгийн газар нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгаа тухай албан ёсоор мэдэгдсэн аж. “Ройтер” агентлагийн мэдээлж байгаагаар Йинглак Чинават нь парламентыг тараах тухай хүсэлтийг Тайландын эзэн хаанд биечлэн хүргэснийг ёсоор болгосон аж.
Ингэснээр сөрөг хүчнийхэн санасандаа хүрлээ. Тайландын хуулийн дагуу парламент тарсны дараа Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч үүрэг гүйцэтгэгч нар болдог бөгөөд шинэ сонгуулийг 60 хоногийн дотор явуулах ёстой юм байна.
Тайландын Засгийн газар огцорсон сургаар Украйнд эсэргүүцлийн жагсаал хийж байгаа сөрөг хүчнийхэн яахыг тааж хэлэхэд бэрх.
0 Сэтгэгдэл
























