Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Оросын РИА Новости агентлаг гэж байхгүй боллоо
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин төрийн хэвлэл мэдээллийн томоохон байгууллагуудыг шинэчлэн зохион байгуулах шийдвэр гаргалаа. Юун түрүү хуучин байсан РИА Новости агентлагийн бааз дээр тулгуурлан “Олон улсын мэдээллийн “Россия сегодня” /Өнөөдрийн орос/ агентлаг байгуулахаар болсон байна. Энэ агентлагийг телевизийн хөтлөгч байсан Дмитрий Кисилев толгойлох гэнэ.

Путины “Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагаа, үр ашгийг дээшлүүлэх тухай” зарлигт Телевиз радиогийн төрийн фондыг Бүх оросын телевиз, радиогийн компанид, “Эх орон” сэтгүүлийг “Оросын сонин”-ы мэдпэлд оруулахаар болжээ. Зарлигаар мэдээллийн “Өнөөдрийн орос” агентлаг нь “ОХУ-ын төрийн бодлого болон улс орны олон нийтийн амьдралыг гадаад орнуудад сурталчлах үүрэгтэй гэж заажээ.

РИА Новости агентлагийг татан буулгаж байгаа тухайд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Сергей Иванов “Энэ тухайд хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт өнөөдөр энэ агентлаг төсвийн хөрөнгийг хэт үрэлгэн ашиглаж байна. Хоёрдугаарт төрийн мэдээллийн байгууллагын үр ашигтай ажиллагааг дээшлүүлэх зорилготой” гэж тайлбарлажээ.
РИА Новости агентлаг нь 1941 онд анх “Совимформбюро” /Зөвлөлтийн мэдээлэх товчоо/ нэртэйгээр байгуулагдаж 20 жилийн дараа хэвлэлийн “Новости” агентлаг / АПН /болоод 1990 онд мэдээллийн “Новости” агентлаг, 1993 онд “РИА Новости” болж өөрчлөгдсөн юм.
РИА Новости агентлагийн Ерөнхий редактор ажилтнуудаа үдлээ
Оросын мэдээллийн РИА Новости агентлагийн ерөнхий редактор Светлана Миронюк агентлагийнхаа ажилтнуудтай уулзаж татан буулгасан тухай болон цаашдын төлөвийн талаар мэдээлсэн байна. Тэрээр хуучин агентлагийн эрхэлж байсан болон хэрэгжүүлж байсан зарим төсөл үйл ажиллагааг хааж байгаа хэдий ч ажилтнуудаа таарч тохирох, сонирхсон ажилтай болгоно гэдгээ хэлжээ. Байхгүй болж байгаа агентлагийнхаа нэг ч хүнийг ажилгүй, цалин хөлсгүй, нөхөн төлбөргүй орхихгүй гэдгээ тэр тэмдэглэсэн байна. Энэ талаар шинэ зохион байгуулсан байгууллагын удирдлагуудтай ч ярилцана гэжээ. Агентлагийг ийн татан буулгаж байгаа нь зохион байгуулалтын шинэ, илүү төгөлдөр хэлбэрт оруулж байгаа болохоор төр хуучин ажилтнуудыг ажил, цалин хөлстэй болгоно гэсэн байна.

0 Сэтгэгдэл