Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Нобелийн шагналтныг суллахыг уриалав
Америкийн төрийн департамент Хятадын Засгийн газарт хандан Нобелийн энх тайвны шагналт, хүний эрхийг хамгаалагч, тэрс үзэлтэн Лю Сяобог суллахыг уриалав. Лю нь таван жилийн турш хоригдож байгаа бөгөөд энэ хугацаанд Төрийн департамент анх удаагаа Хятадын Засгийн газарт шууд хандан түүнийг суллахыг уриалж байгаа юм. Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нь түүнчлэн тэрс үзэлтний эхнэр Лю Сяг гэрийн хорионоос суллахыг уриалсан байна. Вашингтон нь Бээжинтэй үр дүнтэй харилцаатай байхыг хичээж байгаа ч хүний эрхийг хамгаалалгүйгээр Хятад хөгжин цэцэглэх боломжгүй гэдгийг Керри онцлов.
Хятадын Засгийн газар, Коммунист намын бодлогыг шүүмжлэгч Лю Сяобо нь 2010 онд шоронд хоригдож байхдаа Нобелийн энх тайвны шагналтнаар тодорсон юм. Тэрээр их сургуулийн багш, профессор хүн бөгөөд хамгийн анх 1989 онд Тяньаньмэн талбайд болсон оюутнуудын бослогын үеэр баривчлагдан шоронд орж байжээ.
Энэ зуур сүүлийн үед түгшүүртэй байгаа Хятад ба Японы харилцааг бүр ч ээдрээтэй болгох нэг үйл явдал боллоо. Японы Айти мужийн Иназава хотын захиргааны ажилтан Такума Сакураги хэмээх улстөрчийг Гуанжу хотоос гадаадын өөр хоёр иргэний хамтаар хар тамхи гаргах гэж байхад нь баривчилсан тухай хотын прокурорын газар мэдээлсэн байна. Такума Хятадаас Япон руу гурван кг орчим синтетик мансууруулах бодис гаргахыг завдсан аж. Японы улстөрчийг баривчлах шийдвэрийг энэ сарын 6-нд гаргасан ч дөрөв хоногийн дараа л албан ёсоор олон нийтэд танилцуулжээ.
Хятадын хуулийн дагуу Такумаг цаазаар авах хүртэл хүнд ялаар шийтгэх аж. Үүнээс өмнө буюу 2010 онд Японы дөрвөн иргэний хар тамхи хадгалсан хэргээр яллан цаазаар авч байсан.
Америкийн төрийн департамент Хятадын Засгийн газарт хандан Нобелийн энх тайвны шагналт, хүний эрхийг хамгаалагч, тэрс үзэлтэн Лю Сяобог суллахыг уриалав. Лю нь таван жилийн турш хоригдож байгаа бөгөөд энэ хугацаанд Төрийн департамент анх удаагаа Хятадын Засгийн газарт шууд хандан түүнийг суллахыг уриалж байгаа юм. Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нь түүнчлэн тэрс үзэлтний эхнэр Лю Сяг гэрийн хорионоос суллахыг уриалсан байна. Вашингтон нь Бээжинтэй үр дүнтэй харилцаатай байхыг хичээж байгаа ч хүний эрхийг хамгаалалгүйгээр Хятад хөгжин цэцэглэх боломжгүй гэдгийг Керри онцлов.Хятадын Засгийн газар, Коммунист намын бодлогыг шүүмжлэгч Лю Сяобо нь 2010 онд шоронд хоригдож байхдаа Нобелийн энх тайвны шагналтнаар тодорсон юм. Тэрээр их сургуулийн багш, профессор хүн бөгөөд хамгийн анх 1989 онд Тяньаньмэн талбайд болсон оюутнуудын бослогын үеэр баривчлагдан шоронд орж байжээ.

0 Сэтгэгдэл