Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
"Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
“1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Кастротой гар барилаа гэж шүүмжлэв
Өмнөд Африкт болж байгаа Нельсон Манделаг оршуулах ажиллагаанд оролцсон АНУ-ын Ерөнхийлөгч Бараг Обама нь Кубын Төрийн тэргүүн Рауль Кастротой гар барьж мэндэлсэн нь энэ долоо хоногийн хамгийн содон үйл явдлын нэг болсон билээ. Энэ нь сүүлийн 13 жилийн дотор хоёр улсын төрийн тэргүүн гар барин мэндэлж байгаа анхны тохиолдол болсон. Гэтэл сөрөг хүчин болох Бүгд найрамдах намынхан Обамаг энэ үйлдлийнх нь төлөө хатуу шүүмжилсэн байна.
Жишээлэхэд, Бүгд найрамдах намаас сонгогдсон Конгрессийн гишүүн Илеана Рос-Лейтинен Төрийн нарийн бичгийн дарга Жон Керрид хандан Ерөнхийлөгч Обама “Гар нь цусанд бузарлагдсан Рауль Кастротой гар барьсан нь АНУ-ын гадаад бодлого зөөлөрч байгаа гэсэн үг мөн үү” гэж асуужээ. Хэт барууны үзэлтэйгээрээ алдартай сенатч Жон Маккейн “Америкийн иргэдийг шоронд хорьж байгаа хүнтэй гар барих ямар хэрэг байсныг ойлгохгүй байна” гэв. Улмаар энэ гар барилтыг 1938 онд нацист Германы тэргүүн Адольф Гитлертэй Мюнхенд гэрээ байгуулсны дараа Их Британийн Ерөнхий сайд Невилл Чемберлэн гар барьсантай зүйрлэжээ. Флорид мужаас сенатад сонгогдсон Марко Рубио нь зүгээр гар барьж байхын оронд Нельсон Манделагийн тэмцэж ирсэн эрх чөлөө, ардчилал Кубад байхгүй байгааг Рауль Кастрод хэлэх ёстой байсан гэж шүүмжилжээ.
Ах дүү Кастро тэргүүтэй хувьсгалчид дарангуйлагч Батистаг түлхэн унагаж Кубын эрх мэдлийг гартаа авсны дараа тус улсын газар тариалан, аж үйлдвэрлэл, аялал жуулчлал гээд бүх л салбарт давамгайлж байсан Америкийн иргэдийн өмч, хөрөнгө оруулагчдын бүх компани, барилгыг төрийнх болгон хураан авсан юм. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл 50 гаруй жилийн хугацаанд энэ хоёр улсын хооронд тун ч таагүй харилцаатай байгаа. Улмаар Кубын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлахын тулд юуны түрүүнд америкийн иргэдийн өмчийг буцаан өгөхийг шаардаж байгаа тухай зарим шинжээчид мэдээлсэн. Ингэвэл Кубын эдийн засаг бүхэлдээ буцаад Америкийн мэдэлд орох болохоор одоогийн эрх баригчид ийм нөхцөлийг зөвшөөрөхгүй байгаад гайхах зүйлгүй.
Гэхдээ Ерөнхийлөгч Обама сүүлийн үед Куба улсын хувьд арай өөр бодлого явуулах бодолтой байгаагаа мэдэгдэж байсан билээ.
Обамагаас өмнө 2000 онд Ерөнхийлөгч байсан Билл Клинтон НҮБ-ын чуулга уулзалт дээр Куба улсын тухайн үеийн төрийн тэргүүн Фидель Кастротой гар барин мэндэлж байсан түүхтэй.
Өмнөд Африкт болж байгаа Нельсон Манделаг оршуулах ажиллагаанд оролцсон АНУ-ын Ерөнхийлөгч Бараг Обама нь Кубын Төрийн тэргүүн Рауль Кастротой гар барьж мэндэлсэн нь энэ долоо хоногийн хамгийн содон үйл явдлын нэг болсон билээ. Энэ нь сүүлийн 13 жилийн дотор хоёр улсын төрийн тэргүүн гар барин мэндэлж байгаа анхны тохиолдол болсон. Гэтэл сөрөг хүчин болох Бүгд найрамдах намынхан Обамаг энэ үйлдлийнх нь төлөө хатуу шүүмжилсэн байна. Жишээлэхэд, Бүгд найрамдах намаас сонгогдсон Конгрессийн гишүүн Илеана Рос-Лейтинен Төрийн нарийн бичгийн дарга Жон Керрид хандан Ерөнхийлөгч Обама “Гар нь цусанд бузарлагдсан Рауль Кастротой гар барьсан нь АНУ-ын гадаад бодлого зөөлөрч байгаа гэсэн үг мөн үү” гэж асуужээ. Хэт барууны үзэлтэйгээрээ алдартай сенатч Жон Маккейн “Америкийн иргэдийг шоронд хорьж байгаа хүнтэй гар барих ямар хэрэг байсныг ойлгохгүй байна” гэв. Улмаар энэ гар барилтыг 1938 онд нацист Германы тэргүүн Адольф Гитлертэй Мюнхенд гэрээ байгуулсны дараа Их Британийн Ерөнхий сайд Невилл Чемберлэн гар барьсантай зүйрлэжээ. Флорид мужаас сенатад сонгогдсон Марко Рубио нь зүгээр гар барьж байхын оронд Нельсон Манделагийн тэмцэж ирсэн эрх чөлөө, ардчилал Кубад байхгүй байгааг Рауль Кастрод хэлэх ёстой байсан гэж шүүмжилжээ.

0 Сэтгэгдэл