“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Испанийн сэтгүүлчдийг суллахгүй байна
Сирийн босогчид Испанийн хоёр сэтгүүлчийг ямар ч болзол тавилгүйгээр гурван сар гаруйн турш барьцаалж байгаа тухай “El Mundo” сонин мэдээлж байна. Испанийн сонины сурвалжлагч, зурагчин хоёрыг босогчдын армийн хүмүүсийн хамт Сирийн хилийг гарч Турк руу орох гэж байхад нь “Аль Кайда” бүлэглэлтэй холбоотой ажилладаг бүлэглэлийнхэн саатуулан барьцаалжээ. Тэднийг Засгийн газрын талд тагнуул хийж байж болзошгүй гэж баривчилсан тухайгаа мэдэгдсэн ч суллахын тулд ямар шаардлага биелүүлэх талаар ганц ч үг дуугараагүй аж. Гэтэл энэ оны есдүгээр сард Испанийн “El Periodico” сонины бас нэгэн сэтгүүлч химийн зэвсэг хэрэглэсний ул мөрийн талаар мэдээлэл цуглуулахаар яваад мөн л босогчдод олзлогдсон байна.
Сирийн албан ёсны Ерөнхийлөгч Башар Асадын эсрэг өрнөдийн орнууд байлдааны ажиллагаа явуулахаас татгалзсаны дараагаар босогчдын дунд хагарал үүсээд байгаа аж. Тэд Женевт болох хэлэлцээр дээр хэн нь эрх баригчидтай хэлэлцээр хийх эрхтэй, хэлэлцээр амжилттай болсон тохиолдолд тус бүр ямар эрх мэдэл албан тушаалтай болох талаар хоорондоо ихээхэн зөрчилтэй байгаа юм байна.
Сирийн босогчид Испанийн хоёр сэтгүүлчийг ямар ч болзол тавилгүйгээр гурван сар гаруйн турш барьцаалж байгаа тухай “El Mundo” сонин мэдээлж байна. Испанийн сонины сурвалжлагч, зурагчин хоёрыг босогчдын армийн хүмүүсийн хамт Сирийн хилийг гарч Турк руу орох гэж байхад нь “Аль Кайда” бүлэглэлтэй холбоотой ажилладаг бүлэглэлийнхэн саатуулан барьцаалжээ. Тэднийг Засгийн газрын талд тагнуул хийж байж болзошгүй гэж баривчилсан тухайгаа мэдэгдсэн ч суллахын тулд ямар шаардлага биелүүлэх талаар ганц ч үг дуугараагүй аж. Гэтэл энэ оны есдүгээр сард Испанийн “El Periodico” сонины бас нэгэн сэтгүүлч химийн зэвсэг хэрэглэсний ул мөрийн талаар мэдээлэл цуглуулахаар яваад мөн л босогчдод олзлогдсон байна.Сирийн албан ёсны Ерөнхийлөгч Башар Асадын эсрэг өрнөдийн орнууд байлдааны ажиллагаа явуулахаас татгалзсаны дараагаар босогчдын дунд хагарал үүсээд байгаа аж. Тэд Женевт болох хэлэлцээр дээр хэн нь эрх баригчидтай хэлэлцээр хийх эрхтэй, хэлэлцээр амжилттай болсон тохиолдолд тус бүр ямар эрх мэдэл албан тушаалтай болох талаар хоорондоо ихээхэн зөрчилтэй байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
























