Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа “1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Пап лам оны онцлох хүн боллоо
Католик шашны тэргүүн, Ромын пап лам Франсуа  энэ оны онцлох хүнээр шалгарлаа. “Тime” сэтгүүлээс жил бүр тодруулдаг оны онцлох хүний шалгаруулалтад тэрээр олон нийтээс хамгийн өндөр санал авсан 10 нэр дэвшигчийн нэг болсны зэрэгцээ сэтгүүлийн эрхлэгчид ч түүний энэ жил бүтээсэн үйл хэргийг онцгойлон үзжээ. Католик шашны тэргүүнээр есөн сарын өмнө заларсан Аргентинаас гаралтай  пап лам шашны тэргүүний үүрэг роль ямар байх ёстойг жил хүрэхгүй хугацааны дотор харуулж чадсан хэмээн үнэлж байна. Тэрээр сүмд мөргөл үйлдэж, сургааль айлдах биш, гудамжинд гарч, эгэл жирийн сүсэгтэн олонтой хамт байснаараа өмнөх үеийн папуудаас эрс ялгарсан гэж “Time” сэтгүүлд бичжээ.  Пап лам шоронгийн залуу хоригдлуудын хөлийг өөрийн гараар угаахдаа хөлийг нь үнсч, сэтгэц мэдрэл болоод бие эрхтний гажигтэй хүмүүсийг цээрлэлгүй тэвэрч, тэднийг мутраараа адислаж байсан нь тухайн үедээ олныг гайхашруулан бишрүүлж байв. Ийнхүү пап лам өндөр дээд суудлаасаа бууж ирж, эгэл ардын дунд орж ирсэн нь энэ оны дэлхийн онцлох хүн болох хангалттай шалтгаан мөн хэмээн “Time” сэтгүүл үнэллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан