Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа “1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
АНУ-ын сургуульд дахин буун дуу гарлаа
АНУ-ын Колорадо мужийн Арафой хотын ахлах сургуульд нэг сурагч нь гал нээж, хоёр хүүхдийг шархдуулсан явдал гарлаа. Хэрэгтэн гал нээснийхээ дараа өөрөө бууны суманд өртөж, нас барсан байна. Цагдаагийнхны мэдээлж буйгаар тэрээр сургуулийнхаа нэг багштай муудалцаж түүнийг хөнөөхөөр зориуд буу авчирсан бөгөөд энэ үед түүнийг өөр нэг эмэгтэй сурагч болиулж саатуулах гэж оролдсон байна. Энэ үед өнөөх багш сургуулиас гарч, зугтаж амжжээ. Харин хэрэгтнийг саатуулах гэсэн 15 настай охин хүндээр шархдаж, мэс засалд орсон байна. Харин нөгөөх хохирогч нь хөнгөн шарх авсан байна. 2200 сурагч, 70 анги танхимтай энэ сургуульд цагдаагийнхан нэгжлэх хийх явцдаахоёр ч тэсрэх бөмбөг олжээ. Энэ сургуулиас 13 км-ийн зайд Колумбины ахлах сургууль байдаг юм. Тэр сургуульд 1999 онд үүнтэй адил галт зэвсгээр өдүүлсэн хүн амины хэрэг гарч 14 хүүхэд амиа алдсан эмгэнэлт явдал болж байжээ.
Одоогоос яг жилийн өмнө Сэнди Хүүкийн бага сургуульд мөн л галт зэвсгээр олон арван хүүхдийн аминд хүрсэн аймшигтай хэрэг гарч, АНУ-ыг төдийгүй дэлхий нийтийг цочирдуулж байсан билээ.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан