Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа “1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Нельсон Манделагийн төрсөн тосгонд гашуудал эхэллээ
Арьс өнгөөр хамгийн их ялгаварлаж хар арьстнуудыг ад үзэж байсан Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын анхны хар арьст ерөнхийлөгч, арьсны үзлийн эсрэг  тууштай тэмцэгч Нельсон Манделаг сүүлчийн замд нь үдэх ёслол ням гарагт түүний төрсөн  тосгон Кунуд эхэллээ.

Тус улсын зүүн өмнөд нутгийн энэ тосгонд талийгаачийн төрөл төрөгсөд, хамтран зүтгэгч, үзэл бодол нэгт хэдэн мянган хүн цугларчээ. “Ард түмний эцэг” гэсэн утгатай нэр Мадибын шарилын дэргэд хэдэн арван их буу зоож хүндэтгэл илэрхийлэн буудаж байна. Хүндэт ерөнхийлөгчийн гэр бүлийнхний хүссэнээр ёслол дээр дүрс бичлэг үзүүлэхгүйгээр ёслолын ажиллагааг зөвхөн орон нутгийн телевизээр үзүүлж байгаа юм байна.

Куну тосгоныхон ч энэ үеийг ашиглан гадна дотноос ирсэн сэтгүүлч сурвалжлагч хүмүүст зууш, Манделагийг дүрс бүхий чимэглэл худалдаалж багагүй ашиг олж байгаа гэнэ.
Нельсон Мандела арьсны өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тууштай тэмцсэнийхээ төлөө 27 жил шоронд суугаад суллагдсаныхаа дараа ӨАБНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож, Нобелийн шагнал хүртэж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан