Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа “1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Зорчигч нь онгоцны үйлчлэгчийг зодсоноос өөр газар буужээ
ОХУ-ын Красноярскаас нийслэл Москваг зорьж явсан Boeing-737 онгоцны зорчигч 1968 онд төрсөн Андрей Третьяков гэгч эрэгтэй онгоцны үйлчлэгчийг зодсоноос болоод аргагүйн эрхэнд Новосибирскт газардсан байна. Үйлчлэгч түүнийг бизнес танхимын ариун цэврийн өрөөнд орохыг зөвшөөрөөгүйн төлөө согтуу зорчигч үйлчлэгчийн нүүр лүү хэд хэдэн удаа нударгалжээ.
Новосибирскт согтуу зорчигчийг цагдаагийнхан хүлээн авсан бол тархинд гэмтэл авч, зөөлөн эдүүд нь язарсан үйлчлэгчийг эмнэлэгт хүргэжээ.
Треьвяков нь Тусгаар улсуудын хамтын нигэмлэгийн орнуудтай газрын тос, байгалийн хийгээр хамтран ажиллах Засгийн газар хоорондын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Челябинск мужийн амбан захирагчийн орлогч зэрэг алба хашиж явсан нэгэн гэнэ.
Энэ оны эхээр Египет рүү нисч явсан онгоцонд Сергей Кабалов гэгч мөн үйлчлэгчийг зодоод бусад зорчигчдод бас заналхийлсэн юм. Одоо түүнд нислэгийн аюулгүй байдлыг зөрчсөн, онгоц барьцаалахыг завдсан хэргээр хэрэг үүсгэн мөрдөн шалгаж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан