Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
"Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
“1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Харвардад бөмбөг тавьсан гэж цуурхал тараасан оюутныг баривчилжээ
Харвардын их сургуулийн дөрвөн ч байранд тэсрэх бөмбөг тавьсан гэх худал цуурхал тарааж, оюутнуудыг дүрвэхэд хүргэсэн буруутай этгээдийг олж тогтоожээ. “Их сургуулийн барилгуудад бөмбөг байрлуулсан ” гэсэн хуурамч цахилгаан шууданг Элдо Ким гэгч 20 настай залуу тараасан байна. Энэ мэдээллийн улмаас оюутнуудыг дотуур байрнаас нь гаргаж, хичээлийн хоёр барилга, шинжлэх ухааны төвд байсан хүмүүсийг яаралтай гаргаж, хэдэн цаг мөрдлөг шалгалт хийсний эцэст худлаа болохыг нь тогтоосон юм. Өнгөрсөн сард Коннектикут дахь Йелийн их сургуульд галт зэвсэгтэй этгээд нэвтэрсэн гэдэг мэдээлэл тарж, мөн л зургаан цаг шахам хөл хорио тогтоож шалгасны дараа хуурамч дуудлага болохыг илрүүлсэн билээ. Оны эхээр Массачусеттсиын технологийн институтын кампуст ч мөн буутай хүн орж ирсэн гэдэг худал мэдээлэл олныг цочирдуулсан нь худлаа болж таарсан юм.
Харвардын их сургуулийн дөрвөн ч байранд тэсрэх бөмбөг тавьсан гэх худал цуурхал тарааж, оюутнуудыг дүрвэхэд хүргэсэн буруутай этгээдийг олж тогтоожээ. “Их сургуулийн барилгуудад бөмбөг байрлуулсан ” гэсэн хуурамч цахилгаан шууданг Элдо Ким гэгч 20 настай залуу тараасан байна. Энэ мэдээллийн улмаас оюутнуудыг дотуур байрнаас нь гаргаж, хичээлийн хоёр барилга, шинжлэх ухааны төвд байсан хүмүүсийг яаралтай гаргаж, хэдэн цаг мөрдлөг шалгалт хийсний эцэст худлаа болохыг нь тогтоосон юм. Өнгөрсөн сард Коннектикут дахь Йелийн их сургуульд галт зэвсэгтэй этгээд нэвтэрсэн гэдэг мэдээлэл тарж, мөн л зургаан цаг шахам хөл хорио тогтоож шалгасны дараа хуурамч дуудлага болохыг илрүүлсэн билээ. Оны эхээр Массачусеттсиын технологийн институтын кампуст ч мөн буутай хүн орж ирсэн гэдэг худал мэдээлэл олныг цочирдуулсан нь худлаа болж таарсан юм. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























