Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа “1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Б.Обамагийн В.Путинд барьсан “бэлэг”
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Сочигийн олимпын нээлт, хаалтад оролцох өөрийн төлөөлөгчдийн дунд ижил хүйстэн Билли Жин Кингийг багтааснаар ОХУ-ын ижил хүйстнүүдийн эсрэг хуулийг хэрхэн үзэж буйгаа тодорхой харууллаа. Ерөнхийлөгч Б.Обамаг төлөөлөн олимпын ёслолд оролцох Билли Жин Кинг бол ижил хүйстэн гэдгээ олон нийтэд зарласан, теннисийн алдартай тамирчин билээ. Энэ удаагийн олимпын ёслолд Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай, дэд Ерөнхийлөгчийн аль нь ч оролцохооргүй болсон нь ч санамсаргүй хэрэг биш бололтой. Б.Обама өмнө нь “Ижил хүйстэн, трансжендер хүмүүст хор хөнөөлтэй улс орнуудыг тэвчихгүй” хэмээн мэдэгдэж байсан юм. Харин ОХУ-ын хууль тогтоогчид өнгөрсөн зургадугаар сард “уламжлалт бус сексийн харилцааг сурталчилсан” аливаа зүйлийг хориглох тухай хууль баталсан. Энэ нь олимп зохион байгуулах гэж буй орны хувьд нэр хүндийг нь ихээр унагаж, барууны зарим орны удирдагч Сочигийн олимпын нээлт, хаалтад оролцохгүй гэж мэдэгдсэн юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан