Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
"Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
“1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
ОХУ 25 мянга орчим хоригдолд өршөөл үзүүлнэ
Шоронд хоригдож буй болон гэмт хэрэг үйлдсэн гэгдэж буй 25 мянга орчим хүнд өршөөл үзүүлэх хуулийн төслийг ОХУ-ын парламент баталлаа.
Өршөөлийн тухай хуулийн төслийг Оросын парламентын доод танхим лхагва гарагт баталсан байна.
ОХУ-ын Үндсэн хуулийн 20 жилийн ойг тохиолдуулан тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин энэ хуулийн төслийг санал болгосон юм.
Энэ хуулийн төслийн ачаар, Оросын эмэгтэй "панк" хамтлагийн гишүүд суллагдах бололтой.
Өнгөрсөн жил Москва хотын сүмд Путиныг эсэргүүцсэн дуу дуулсан хэргээр тэднийг шоронд хорьсон билээ.
Байгаль орчны төлөө тэмцэгч "Greenpeace" ТББ-ын гишүүдийг мөн суллаж магадгүй. Хойд туйлд хэрэгжүүлэх нефтийн төслийг эсэргүүцсэн хэргээр өнгөрсөн есдүгээр сард тэднийг баривчилсан юм.
Харин татвараас зайлсхийсэн болон бусад зүйл ангиар 10 гаруй жил шоронд хоригдох ял шийтгүүлсэн, нефтийн магнат байсан Михаил Ходоровскийд энэ хуулийн төсөл хамаарахгүй аж.
Мөн өнгөрсөн оны тавдугаар сард засгийн газраа эсэргүүцсэн томоохон жагсаалын дараа баривчлагдсан эсэргүүцэгчид өршөөлд хамрагдахгүй.
Тус улсын хүний эрхийн бүртгэлийн талаарх, дотоодын сөрөг хүчний бүлгүүд, АНУ болон Өрнөдийн бусад улсын шүүмжлэлтэй Путин тулгарсаар байгаа билээ.
Ажиглагчдын үзэж буйгаар, ирэх оны хоёрдугаар сард Сочи хотноо болох өвлийн олимпын наадмаас урьтаж, шүүмжлэлийг намжаахыг ОХУ-ын Засгийн газар чармайж байна.
Шоронд хоригдож буй болон гэмт хэрэг үйлдсэн гэгдэж буй 25 мянга орчим хүнд өршөөл үзүүлэх хуулийн төслийг ОХУ-ын парламент баталлаа.Өршөөлийн тухай хуулийн төслийг Оросын парламентын доод танхим лхагва гарагт баталсан байна.

0 Сэтгэгдэл