Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа “1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
М.Ходорковскийд өршөөл үзүүлнэ
Оросын Ерөнхийлөгч В.Путин Юкос компанийн захирал асан М.Ходорковскийд өршөөл үзүүлэх болсноо өчигдөр сэтгүүлчидтэй уулзах үеэр мэдэгджээ. Гэвч М.Ходорковский өөрт нь оногдуулсан ялыг бараг эдэлж дуусч байгаа юм. Тэрээр ирэх наймдугаар сард суллагдах ёстой. Харин В.Путиний өршөөлөөр бол түүнээс өмнө чөлөөлөгдөх бололтой. В.Путин хэлэхдээ М.Ходорковский аль хэдийнэ 10 гаруй жил хоригдоод байгаа, одоо түүний ээжийн эрүүл мэнд муу байгаа учир хүнлэг сэтгэлийн үүднээс өршөөл үзүүлэхээр шийдсэн гэжээ. Нөгөө талаас М.Ходоркосвкий өнгөрсөн 10 жилийн хугацаанд нэг ч удаа өршөөл хүссэн өргөдөл бичиж байгаагүй, харин саяхан түүнээс өргөдөл ирсэн учир удахгүй өршөөл үзүүлэх 20 мянган хоригдлын дунд түүнийг багтаасан гэдгээ Ерөнхийлөгч мэдэгджээ. М.Ходорковскийгоос гадна "Pussy Riot" хамтлагийн гишүүдийг ч мөн суллах юм байна. В.Путин ийнхүү өршөөл үзүүлж, өөрийн эсрэг гэгдэх үзэлтнүүдийг сулласан нь удахгүй болхо Сочигийн олимпын өмнө Оросыг чиглэсэн барууны шүүмжлэлийг дарах гэсэн зорилготой хэмээн ажиглагчид үзэж байна. 
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан