Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа “1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе
40 сая карт эзэмшигчийн мэдээлэл алдагджээ
АНУ-ын “Target” сүлжээний хэрэглэгч 40 сая хүний зээлийн картны мэдээлэл алдагджээ. Америкийн дэлгүүр худалдааны байгууллага хамгийн их гүйлгээтэй байдаг хар баасан гаригийн өдөр буюу өнгөрсөн сарын 29-нд гэмт этгээдүүд сүлжээ дэлгүүрийн төлбөрийн систем рүү нэвтэрч, кредит картнуудын мэдээллийг авсан байна. Гэмт этгээдүүдийн гарт зээлийн картны дугаар, хэрэглэгчийн нэр, дуусах хугацаа болох аюулгнүйн код орсон байна. Тиймээс Target-ын үйлчлүүлэгчдийг зээлийн картныхаа гүйлгээг хянаж, сэжигтэй зүйл байгаа эсэхийг нягтлахыг сануулжээ.  Дэлгүүрийн удирдлагын зүгээс энэ явдалд маш их харамсч байгаагаа илэрхийлж, ямар этгээд үүнийг үйлдсэн, яаж систем рүү нэвтэрсэн зэргийг олж илрүүлэхээр ажиллаж байгааг мэдэгджээ. Хэрэг дээр АНУ-ын тагнуулын алба ажиллаж байгаа юм байна.
2007 онд АНУ-ын мөн сүлжээ дэлгүүр болох Marshalls болон TJ Maxx-ын хэрэглэгч 46 сая хүний зээлийн картны мэдээлэл алдагдсан юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан