Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
"Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
“1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
М.Ходоркосвкий өршөөлөөр суллагдмагцаа Германыг зорилоо
Татвараас зайлсхийсэн хэргээр 10 жил торны цаана хоригдсон Юкосын захирал асан Михаил Ходорковский өршөөлөөр суллагдмагцаа Оросыг орхиж, хилийн чанадыг зорьжээ. Түүнд өршөөл үзүүлэх зарлигт Ерөнхийлөгч В.Путин гарын үсэг зурмагц, М.Ходорковский Герман руу шууд ниссэн байна. Түүнийг Санкт-Петербургээс Берлин руу алгуурлалгүй шууд нисэхэд Германы Гадаад хэргийн сайд асан Ханс Дайтрих Геншер ихээхэн тус хүргэжээ. Тэрээр М.Ходорковскийг суллуулах талаар В.Путинтэй хоёр ч удаа уулзаж байсан юм. Тийм ч учраас түүнийг Берлинд буухад тосч уулзсан бөгөөд М.Ходорковский түүний хүнлэг сэтгэлд талархаж буйгаа илэрхийлжээ.
М.Ходорковскийгийн ээж хорт хавдраар өвчилж, бие нь муу байгаа учир тэрээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд бичээгүй өршөөл хүссэн өргөдлөө өнгөрсөн арваннэгдүгээр сард Ерөнхийлөгчид хаяглан бичжээ. Өргөдлийн хариуг нааштайгаар өгсөнд М.Ходорковский талархаж байна гэсэн боловч өршөөл хүссэн нь гэм буруугаа хүлээсэн гэсэн үг биш, тэрээр одоо хүртэл өөрийгөө хилсээр хоригдсон хэмээн үзэж байгаагаа мэдэгджээ.
М.Ходорковский Герман руу яаравчлан ирсэн ч ээж аав нь Москвад байгаа юм байна. Тэд өнөөдөр Берлинд очиж хүүтэйгээ уулзах ажээ.
Нэгэн үе Оросын хамгийн баян хүн байсан М.Ходорковский торны цаана суугаад өдгөө 50 нас өнгөрчээ. Тиймээс түүний ирээдүй хэрхэх бол гэдэг олны анхаарлыг хамгийн их татаж байна. Тэрээр 1995 онд Юкос компанийн 350 сая ам.доллараар худалдан авч, нөлөө бүхий том компани болгон өргөжүүлж чадсан ч 2003 онд татвараас зайлсхийсэн гэдэг үндэслэлээ баригдаж, 2005 онд найман жилийн хорих ял авсан юм. Энэ хугацаанд Юкос компани ч дампуурч, М.Ходорковский өөрөө мөнгө угаасан хэргээр нэмээд 13 жилийн ял авсан ч түүнээс хоёр жилийг нь хассанаар 2014 онд суллагдах байсан юм.
Татвараас зайлсхийсэн хэргээр 10 жил торны цаана хоригдсон Юкосын захирал асан Михаил Ходорковский өршөөлөөр суллагдмагцаа Оросыг орхиж, хилийн чанадыг зорьжээ. Түүнд өршөөл үзүүлэх зарлигт Ерөнхийлөгч В.Путин гарын үсэг зурмагц, М.Ходорковский Герман руу шууд ниссэн байна. Түүнийг Санкт-Петербургээс Берлин руу алгуурлалгүй шууд нисэхэд Германы Гадаад хэргийн сайд асан Ханс Дайтрих Геншер ихээхэн тус хүргэжээ. Тэрээр М.Ходорковскийг суллуулах талаар В.Путинтэй хоёр ч удаа уулзаж байсан юм. Тийм ч учраас түүнийг Берлинд буухад тосч уулзсан бөгөөд М.Ходорковский түүний хүнлэг сэтгэлд талархаж буйгаа илэрхийлжээ. М.Ходорковскийгийн ээж хорт хавдраар өвчилж, бие нь муу байгаа учир тэрээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд бичээгүй өршөөл хүссэн өргөдлөө өнгөрсөн арваннэгдүгээр сард Ерөнхийлөгчид хаяглан бичжээ. Өргөдлийн хариуг нааштайгаар өгсөнд М.Ходорковский талархаж байна гэсэн боловч өршөөл хүссэн нь гэм буруугаа хүлээсэн гэсэн үг биш, тэрээр одоо хүртэл өөрийгөө хилсээр хоригдсон хэмээн үзэж байгаагаа мэдэгджээ.
М.Ходорковский Герман руу яаравчлан ирсэн ч ээж аав нь Москвад байгаа юм байна. Тэд өнөөдөр Берлинд очиж хүүтэйгээ уулзах ажээ.
Нэгэн үе Оросын хамгийн баян хүн байсан М.Ходорковский торны цаана суугаад өдгөө 50 нас өнгөрчээ. Тиймээс түүний ирээдүй хэрхэх бол гэдэг олны анхаарлыг хамгийн их татаж байна. Тэрээр 1995 онд Юкос компанийн 350 сая ам.доллараар худалдан авч, нөлөө бүхий том компани болгон өргөжүүлж чадсан ч 2003 онд татвараас зайлсхийсэн гэдэг үндэслэлээ баригдаж, 2005 онд найман жилийн хорих ял авсан юм. Энэ хугацаанд Юкос компани ч дампуурч, М.Ходорковский өөрөө мөнгө угаасан хэргээр нэмээд 13 жилийн ял авсан ч түүнээс хоёр жилийг нь хассанаар 2014 онд суллагдах байсан юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























