Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа “1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Барилга нураахгүйн төлөө Гамбургт жагсаал болж 100 гаруй цагдаа бэртлээ
Германы Гамбург хотын Rote Flora соёлын төвийн барилгыг нураах гэснээс болж энэ шийдвэрийг эсэргүүцсэн зүүний хүчнийхэн жагсаал хийн, хууль сахиулагчидтай мөргөлдсөнөөс  цагдаагийн 118 ажилтан бэртэж гэмтсэн байна. Соёлын төвийн барилггы хэвээр авч үлдэх гэсэн  олон нийт цагдаа нар луу шил лонх, чулуу мод, сандал хүрэл шидэлж, хогийн сав шатааж байгаа бол цагдаагийнхан жагсагчдын эсрэг усаар шүршсэн байна. Хууль сахиулагчид жагсагчдаас 150 орчим хүнийг баривчлан саатуулжээ. 19 дүгээр зууны төгсгөлөөр барьж театр байгаад хожим нь 1960-аад онд их дэлгүүр болгосон энэ барилгыг  1980-аад онд хөгжмийн продюсер Фредерик Курц дахин театр болгох гэсэн ч нутгийн зүүний ардчилсан арт-группийнхэн эсэргүүцэж хотын захиргаа ч энэ группын мэдэлд өгчээ. Түүнээс хойш энэ барилга Rote Flora нэртэй болж улстөр, соёлын хараат бус арга хэмжээ зохион байгуулдаг төв болоод байсан юм. Харин орон нутгийн эрх баригчид энэ барилгыг буулгахаар шийдвэрлэсэн нь ийм эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан