Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
"Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
“1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
“Apple” Хятадын хэрэглэгчдийг байлдан дагуулахаар “China Mobile”-тай гэрээ байгуулав
Apple компани дэлхийн хамгийн том зах зээл болох Хятадын хэрэглэгчдэд хүрэхийн тулд тус улсын “China Mobile” компаниар дамжуулан бүтээгдэхүүнээ худалдахаар болжээ. “China Mobile” бол 760 сая хэрэглэгчтэй, улсдаа 4G сүлжээг нэвтрүүлсэн анхдагч гурван компанийн нэг юм. Тиймээс тус компанитай сайтар түншилж чадвал Apple төдий чинээ Хятадын зах зээлд амжилт олно гэсэн үг. “Хятад бол Apple-ийн хувьд хэтэрхий чухал зах зээл” хэмээн тус компанийн захирал Тим Күүк саяхан мэдэгдсэн юм. Ойрын ирээдүйд Apple-ийн Хятадаас олох орлого нь Хойд Америкийн гүйцэж түрүүлэн, орлогын хамгийн том эх үүсвэр нь болох төлөвтэй байгаа аж. Гэхдээ одоо хүртэл Хятадын смартфоны зах зээлд Apple-ийн өрсөлдөгч компаниуд хүчтэй байгаа юм. 1,2 тэрбум хэрэглэгчтэй Хятадын смартфоны зах зээлд Samsung 18 хувиар тэргүүлж, Lenovo 12.6 хувиар удаалж, Coolpad-ийн утас 11 хувиар гуравт орж байна. Мөн Хятадын дотоодын хямд утаснууд тухайлбал, ZTE, Huawei-гийн утаснууд зах зээлд зонхилж байгаа юм. Тиймээс эдгээ утаснуудыг түрж, хятадуудад iPhone бариулдаг болох нь Apple-ийн ойрын ирээдүйн хамгийн чухал зорилго болоод байна. Зах зээл судлаачдын таамаглаж буйгаар ирэх онд Apple зөвхөн Хятадад 24 сая iPhone зарна гэсэн тооцоо гарчээ.
Apple компани дэлхийн хамгийн том зах зээл болох Хятадын хэрэглэгчдэд хүрэхийн тулд тус улсын “China Mobile” компаниар дамжуулан бүтээгдэхүүнээ худалдахаар болжээ. “China Mobile” бол 760 сая хэрэглэгчтэй, улсдаа 4G сүлжээг нэвтрүүлсэн анхдагч гурван компанийн нэг юм. Тиймээс тус компанитай сайтар түншилж чадвал Apple төдий чинээ Хятадын зах зээлд амжилт олно гэсэн үг. “Хятад бол Apple-ийн хувьд хэтэрхий чухал зах зээл” хэмээн тус компанийн захирал Тим Күүк саяхан мэдэгдсэн юм. Ойрын ирээдүйд Apple-ийн Хятадаас олох орлого нь Хойд Америкийн гүйцэж түрүүлэн, орлогын хамгийн том эх үүсвэр нь болох төлөвтэй байгаа аж. Гэхдээ одоо хүртэл Хятадын смартфоны зах зээлд Apple-ийн өрсөлдөгч компаниуд хүчтэй байгаа юм. 1,2 тэрбум хэрэглэгчтэй Хятадын смартфоны зах зээлд Samsung 18 хувиар тэргүүлж, Lenovo 12.6 хувиар удаалж, Coolpad-ийн утас 11 хувиар гуравт орж байна. Мөн Хятадын дотоодын хямд утаснууд тухайлбал, ZTE, Huawei-гийн утаснууд зах зээлд зонхилж байгаа юм. Тиймээс эдгээ утаснуудыг түрж, хятадуудад iPhone бариулдаг болох нь Apple-ийн ойрын ирээдүйн хамгийн чухал зорилго болоод байна. Зах зээл судлаачдын таамаглаж буйгаар ирэх онд Apple зөвхөн Хятадад 24 сая iPhone зарна гэсэн тооцоо гарчээ. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл






















