Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа “1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сириэс мэдээ хүргэж байсан 17 настай зурагчин амиа алдлаа
Сирид өдөр бүр шахам болж буй зөрчил мөргөлдөөний хүнд гэмгүй олон арван хүн амь үрэгдэж байгаагийн гэрч болж 17 настай гэрэл зурагчин хүү нас баржээ. Молхем Бракат хэмээх энэ хүү өнгөрсөн тавдугаар сараас хойш Ройтерсоос эхлээд дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллага, агентлагууд руу Сирийн дайны халуун цэгээс гэрэл зураг илгээж байсан юм. Сири дэх байдлыг хоёр талаас бие биеэ няцаасан байдлаар мэдээлж байгаа нөхцөлд газар дээрээс нь авсан ийм гэрэл зургууд юугаар ч үнэлэшгүй чухал юм. Тиймээс дайны хөлд 17-хон насандаа амь үрэгдсэн Молхем Бракатын хийсэн үйл хэрэг хэр баргийн хүний зориглож хийж чадахгүй зүйл юм. Тэрээр буун дуунаас айлгүй зөрчил мөргөлдөөний үйл явцаас дэлхий нийтэд мэдээлж байсныг өнөөдөр олон мянган үзэгч, уншигчид дурсч байна.












0 Сэтгэгдэл
Haramsaltai :(
Амар амгалан орчинд амьдрах хувьгүй улс юм даа.
Хамгийн их уншсан