Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа “1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Зэвсгийн хаан Михаил Калашников насан эцэслэжээ
Буудлагын зэвсгийн хаан, Оросын Калашниковын автомат бууг зохион бүтээгч Михаил Калашников 95 насандаа хүнд өвчний улмаас насан эцэслэжээ. Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин энэ хүн шархдаж ар талд ирснийхээ дараа буудлагын шинэ зэвсэг зохион бүтээхээр оролдож 1947 онд АКМ маркийн автомат зохион бүтээсэн нь өнөөдөр дэлхийн бараг бүх улсын зэвсэгт хүчний хэрэглээнд байсаар байгаа юм.
ОХУ-ын баатар, ЗХУ-ын Социалист хөдөлмөрийн хошой баатар, Сталины болон Лениний шагналт, дэслэгч генерал Михаил Калашников ОХУ-ын ШУА-ийн хүндэт гишүүн хүн байжээ.




Маш хямд өртгөөр, бас олноор нь үйлдвэрлэх боломжтой энэ зэвсгийг зохион бүтээснээрээ Калашников эх орондоо зүйрлэшгүй эх тус хүргэсэн нь дамжиггүй. Гэвя энэ л давуу тал нь хожмоо дэлхийн өнцөг булан бүрт энэ аюулт зэвсэг тархах шалтгаан болсон юм. Өдгөө дэлхий дээр 100 сая АКМ буюу 70 хүн тутамд нэг буу ногдохуйц хэмжээгээр байгаа гэлцдэг.

Дэлхийн 55 орны арми энэ зэвсгийг албан ёсоор хэрэглэдэг, Мозамбикийн төрийн далбаан дээр энэ бууны дүрс ч бий. Улсын цэрэг армиар зогсохгүй зэвсэгт босогчид, лалын даврагсдын гол зэвсэг нь АКМ юм. Аль-Кайдагийн толгойлогч агсан Осама бин Ладены АКМ барьсан алдартай зураг ч бий.

Зартай алан хядагч Осама Бин Ладен

Ливийн босогчид

Вьетнамын дайн. Энэ дайны үеэр  америк цэргүүд өөрсдийн барьж байсан М-16 бууг хаяад олж чадах хэмжээгээрээ дайны талбараас АКМ цуглуулдаг байсан гэлцдэг.

Мексикийн арми хар тамхины бүлэглэлийн эсрэг дайтахдаа

Косовогийн дайны гол зэвсэг

Албанийн дайны үеэр

Либерийн босогчид Ерөнхийлөгчийнхөө эсрэг тэмцэхдээ

Ирак хөвгүүд  АКМ-ээр буудах дасгал сургууль хийж байна.

Албанийн дайны үеэр НАТО-гийн цуглуулсан зэвсэг.  Энэ мэтчилэнгээр Калакниковын буу дэлхийн өнцөг булан бүрт хүрч нэг хэсэгт нь энх тайвныг тогтоож, нөгөө хэсэгт нь үймээн самууны гол зэвсэг болсоор байгаа ч М.Калашников энэ зэвсгийг эх орноо хамгаалах гэж л бүтээсэн, түүнээс өөр зорилгоор ашиглаж байгаад харамсдаг хэмээн 90 насныхаа ойн үеэр хэлсэн байдаг.




0 Сэтгэгдэл
тийм үү, америк, герман, англи, австри, израйлийн автомат ***** зохиогчид бол морилохгүй юу,
TAMD TAVTAI MORIL
тийм үү, америк, герман, англи, австри, израйлийн автомат ***** зохиогчид бол морилохгүй юу,
Хамгийн их уншсан