Тэтгэвэр тогтоолгох тухай болон "Найрамдал" зусланд бүртгүүлэх зөвлөгөөг төв талбайд өгч байна
Төв аймагт Төрийн далбаа мандуулах ёслол боллоо
Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна
“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Хэнтий,Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
Оюутнуудад зориулсан 1+1 тээшний урамшуулал
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
Шигшмэл бөхчүүд барилдана
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойг жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нд тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөөгөөрөө бахархсан олон арга хэмжээ зохион байгуулж тэмдэглэдэг болсоор гурав дахь жилтэйгээ золгож байна.
Эдгээр олон арга хэмжээний нэг нь улс, аймгийн алдар цолтой, өндөр чансаатай хүчит шигшмэл бөхчүүдийн барилдаан юм. Уг барилдаанд тухайн жилдээ гаргасан амжилтаараа эхний 128-д багтсан хүчит бөхчүүд зодоглодог уламжлалтай. Түрүүлсэн бөхөд “Ерөнхийлөгчийн цом” гардуулдаг нэр хүндтэй уг барилдаанд хүч үзэх 128 бөхийн тоонд орох боломжтой өндөр чансаатай 192 бөхийн нэрийг Үндэсний бөхийн холбооноос гаргажээ.
Шигшмэл бөхчүүдийг чансаагаараа улсын заан Ч.Санжаадамба, улсын гарьд Б.Гончигдамба, улсын харцага Ц.Содномдорж, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын харцага Н.Батсуурь, улсын заан Б.Батмөнх, улсын арслан П.Бүрэнтөгс, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын начин Б.Пүрэвсайхан, улсын начин Р.Пүрэвдагва, улсын харцага Э.Оюунболд, улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин Э.Энхбат, улсын начин Л.Цэрэнтогтох нар тэргүүлж байна.
Бөхийн барилдаан энэ арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн 14.00 цагт Монгол бөхийн өргөөнд эхлэх юм.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойг жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нд тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөөгөөрөө бахархсан олон арга хэмжээ зохион байгуулж тэмдэглэдэг болсоор гурав дахь жилтэйгээ золгож байна.Эдгээр олон арга хэмжээний нэг нь улс, аймгийн алдар цолтой, өндөр чансаатай хүчит шигшмэл бөхчүүдийн барилдаан юм. Уг барилдаанд тухайн жилдээ гаргасан амжилтаараа эхний 128-д багтсан хүчит бөхчүүд зодоглодог уламжлалтай. Түрүүлсэн бөхөд “Ерөнхийлөгчийн цом” гардуулдаг нэр хүндтэй уг барилдаанд хүч үзэх 128 бөхийн тоонд орох боломжтой өндөр чансаатай 192 бөхийн нэрийг Үндэсний бөхийн холбооноос гаргажээ.

0 Сэтгэгдэл